Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулан сар хүрэхгүйн хугацаанд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” байгуулах ажлыг өрнүүлжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн энэхүү бүтээн байгуулалт нь Налайх дүүргийн иргэдийн чин хүслээр хийгдэж байгаа бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр огт хийгдээгүй гэнэ. Зөвхөн иргэд болон байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хандив тусламж болон уурхайчин залуусийн дэмжлэг, туслалцаатайгаар их ажлыг өрнүүлж буй.
Энэхүү бүтээн байгуулалтын санаачилгыг дүүргийн ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагууд түүчээлэн дэмжиж, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, төгсөлтийн холбоод болон хувь хүмүүсийн чин сэтгэлийн хандив, хамтын хүчээр Налайхчууд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн”-дээ баяр наадмаа хийхээр шуурхайлан ажиллаж байгаа аж.
Э.БУРАМ