Газар хөдлөлтийн гамшгийн дараах Балбын бүтээн байгуулалтанд хөрш Энэтхэг улсаас дахин санхүүгийн тусламж үзүүлэхээ өнөөдөр /VI.25/ мэдэгдлээ. Энэтхэгийн гадаад хэргийн сайд Шушма Сваражийн мэдээлснээр Балбад нэг тэрбум ам.долларын мөнгөн тусламж үзүүлэх гэнэ. Ийнхүү Энэтхэг улс Балбад нийтдээ хоёр тэрбум ам.долларын мөнгөн тусламж үзүүлэх болов.
Балбын засгийн газрын зүгээс газар хөдлөлтийн дараах бүтээн байгуулалтанд зориулан хөрөнгө босгохоор олон улсын бага хурал зохион байгуулсан аж. Энэтхэгийн гадаад хэргийн сайд энэ бага хуралд оролцохоор Балбад хоёр өдрийн айчлал хийж байна.
Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сард хүчтэй газар хөдөлснөөр Катманду хотын байшин, барилгын 30 хувь сүйдэж, 9000 орчим хүн амь үрэгдсэн билээ. НҮБ-аас мэдээлснээр Балбад 2.8 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй гэжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Times of India