УНИВЕРСИАД: О.Есүгэн шагналт VI байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.06-нд нийтлэгдсэн

УНИВЕРСИАД: О.Есүгэн шагналт VI байр эзлэв

УНИВЕРСИАД: О.Есүгэн шагналт VI байр эзлэв

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX наадам Италийн Наполи хотод болж байна. Энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх явагдах Универсиад наадамд 120 орны оюутан тамирчид спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулж байна.

Манай улсаас долоон төрлөөр (жүдо, таэквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, теннис, ширээний теннис) 33 тамирчин /18 эмэгтэй, 15 эрэгтэй/ оролцож байгаасаа эхний шагналт байрын эзэн тодорлоо.

Одоогоор урт бууны 10 м зайн дасгалд өрсөлдсөн залуу тамирчин О.Есүгэн шагналт зургадугаар байр эзэлж, багийнхаа эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна. Тэрбээр 162.2 оноогоор шигшээ наймд багтсан юм. Энэ зайд өрсөлдсөн ОУХМ Г.Нандинзаяа 11-р байр эзлэв. Манай тамирчдын өрсөлдсөн энэ дасгалд Чех, Энэтхэг, Тайваний тамирчид медалийн тавцанд зогсчээ.

Манай тамирчдын гол үзүүлэх амжилт жүдогийн төрөл байдаг. Өчигдрөөс эхлэн жүдочид тэмцээнээ эхлүүлсэн. Ц.Цогтбаатар тэргүүтэй туршлагатай жүдочид “Универсиад”-д өрсөлдөж байна. Түүний хувьд энэ тэмцээнээс медаль хүртэх тамирчны тоонд зүй ёсоор багтсан.

Ширээний теннисний Монголын эмэгтэй баг Канадын багийн 3:2-оор хожиж, хэсгийн эхний хожлоо авлаа.

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтуудаас авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж