Төмөр замыг орос хүн удирдах бололтой

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Төмөр замыг орос хүн удирдах бололтой

Төмөр замыг орос хүн удирдах бололтой
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын эрх барих дээд байгууллага Ерөнхий хороо өнгөрсөн даваа гаригт ээлжит хурлаа хийжээ. Хурлын үеэр Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан В.Отгондэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, тус нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямааг В.Отгондэмбэрэлийн оронд үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

УБТЗ-ын даргыг монгол, орос хүнийг хоёр жилээр ээлжлэн томилдог дүрэмтэй болоод нэлээд хэдэн жил болж байгаа бөгөөд энэ дүрмийн дагуу 2008 оны долдугаар сард В.Отгондэмбэрэлийг УБТЗ-ын даргаар томилоод сая ийн хугацаа нь дууссан учир энэ удаа орос хүний ээлж болоод байгаа аж. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга монгол хүнийг дарга болгох талаар Оросын талд санал тавьсан ч амжилтанд хүрч чадалгүй, монгол хүнийг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсноор хурал өндөрлөсөн байна.

УБТЗ-ын даргаар монгол хүн ажиллаж байгаа үед тус нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага Ерөнхий хорооны даргаар орос хүн, харин УБТЗ-ын даргаар орос хүн томилогдвол Ерөнхий хороог монгол хүн удирддаг дүрэмтэй юм байна.
Олны анхаарал татсан энэхүү томилгооны талаар шинэ дарга Д.Жигжиднямаагаас тодруулахад, “Намайг нэг сарын хугацаатай Төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Харин нэг сарын дараа Монголын тал замын даргад тавих хүний нэрийг дэвшүүлнэ” гэв. Хурлаар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг түргэвчилж, энэ оны эцэс гэхэд шийдвэрлэх талаар мөн хэлэлцжээ.

Б.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж