Налайхын автозамын далангийн ажил 80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Налайхын автозамын далангийн ажил 80 хувьтай байна

Налайхын автозамын далангийн ажил 80 хувьтай байна

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай болох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд далангийн ажил 60 хувьтай байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нийт 20.9 км авто замын далангийн ажлын гүйцэтгэл 37 хоолой хийхээс 15 нь бэлэн болсон. Хоолойны ажлууд төлөвлөсөн графикийн дагуу явж байна. Ойрын үед бороо хур ихтэй уулархаг газар үер их бууж байгаа учраас ганц, хоёр өдөр хүлээх асуудал гарч байна. Цаашдаа бороо хур гайгүй байвал алдсан хугацаагаа нөхөөд хугацаандаа ажлаа дуусгах бүрэн боломжтой” гэлээ.  Замын гүйцэтгэлийн ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 93 дугаарт тушаалын дагуу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж