ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2019.07.04/ Италид айлчилсан билээ. Түүний энэхүү айлчлалын сургаар Ром хот удаан хугацааны толгойны өвчин болсон хогноосоо хэдхэн хоногийн дотор ангижирч, тус хотын оршин суугчид хэсэг ч гэсэн хоггүй орчинд амьдрах аз тохиожээ.
Хог хаягдлын асуудал бол Ром хотын тулгамдсан асуудлуудын нэг юм. Ялангуяа зуны халуунд энэ нь иргэдийн эрүүл мэндэд ихээхэн аюул учруулдаг аж.
Тус улсын зарим улстөрчид “Дэлхийн 200 орчим орны удирдагчдыг өдөр бүр нэг нэгээр нь уриад байх юм бол манай хот хогныхоо асуудлыг энэ мэт амархан шийдчих бололтой” хэмээн хошигносон байна.
Мөн Путины айлчлалын талаарх мэдээнүүдийн доор “Агуу Путин”, “Гранде Путин”, “Энэ хэдэн алиалагчдын оронд ирж Италийг удирдаач” гэх мэт сэтгэгдлүүд ихэд харагдаж байсан гэнэ.
Эх сурвалж:RT
Холбоотой мэдээ