Мексикийн цагдаа нар ажил хаяж, зам хаажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Мексикийн цагдаа нар ажил хаяж, зам хаажээ

Мексикийн цагдаа нар ажил хаяж, зам хаажээ

Мексикийн Холбооны цагдаагийн газрын ажилтнууд тус улсын эрх баригчид цагдаагийн газрыг татан буулгаж, Үндэсний гвардын бүрэлдэхүүнд шилжүүлэхээр төлөвлөж буйг эсэргүүцэн тодорхойгүй хугацаагаар ажил хаяжээ.

“Excelsior” сонинд мэдээлснээр, тус улсын нийслэл болон хэд хэдэн хотод цагдаа нар ажил хаяж, эсэргүүцлээ илэрхийлж буй бөгөөд жагсаалд хэдэн зуун хүн оролцож байгаа аж.

Жагсагчид хэд хэдэн гудамж, талбайн хөдөлгөөнийг бүрэн хаагаад байгаагийн дотор хамгийн чухал хурдны зам болох Анильо-Периферико багтжээ. Цагдаа нарын хувьд цагдаагийн газрыг татан буулгаж, Үндэсний гвардын бүрэлдэхүүнд шилжүүлснээр цалингийн хэмжээ нь буурч, авдаг олон урамшуулал нь үгүй болж, ажиллах нөхцөл байдал нь дордоно гэж үзэж буй юм байна.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор “Ийм жагсаал хийх ямар ч шалтгаан байхгүй. Цагдаа нарын цалин хангамжийг бууруулахгүй” хэмээн мэдэгджээ.

Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, тэрбээр Ерөнхийлөгч асан Фелипе Кальдерон улс төрийн зорилгоор өөрийнх нь эсрэг жагсаал зохион байгуулсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: АиФ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж