Налайхын наадамд зарим бөхчүүдийг барилдуулсангүй

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Налайхын наадамд зарим бөхчүүдийг барилдуулсангүй

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам орон нутагт эхэллээ. Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам өчигдөр/2019.07.04/ эхэлсэн бол өнөөдрөөс эхлэн зарим аймаг, дүүрэгт баяр наадам болж байна.

Налайх дүүргийн баяр наадам өнөөдөр эхэлсэн ч бөхийн барилдаанд аймгийн хурц арслангаас доош цолтой бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэрийн баяр наадмын зохион байгуулах хорооноос нь гаргажээ. Тиймээс өчигдөр бүртгэлд хамрагдсан зарим аймаг, цэргийн цолтой бөхчүүд өнөөдөр /2019.07.05/ барилдаж чадаагүй байна. Өмнөх өдөр нь бүртгэлд хамрагдаж мандатаа авсан ч өнөө өглөө нөхцөл байдал өөр болж, тэднийг барилдуулахгүй гэсэн байна. Мандатаа аваад барилдаагүй 10-аад бөх байгаа аж. Налайхын наадамд барилдаж чадаагүй бөхчүүд өргөдөл гаргаж, Монголын Үндэсний бөхийн холбоонд энэ талаар мэдэгдэхээ хэллээ. Мөн өчигдөр Сэлэнгийн барилдаанд барилдсан бөх өнөөдөр Налайхын наадамд барилдаж байгаад гайхсан бөхчүүд Монгол төрийн наадамд ийм ад үзсэн зүйл байж болохгүй гэсэн мэдээллийг өглөө.

Аймгуудын баяр наадам энэ амралтын өдрүүдэд үргэлжилнэ. Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам ирэх амралтын өдрүүдэд болох бол Дундговь, Өвөрхангай аймгийн наадам долдугаар сарын 8, 9-д болно. Төв аймгийнх долдугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж