Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт “Олон улсын хөл хориот халдварт өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт үзүүлэх сургуулийг  зохион байгууллаа. Энэхүү  үзүүлэх сургуульд аймгийн Онцгой комиссын дарга Д.Эрдэнэбат, Онцгой комиссын гишүүн Н.Дайвий-Од, Н.Алтайбаатар,  С.Ганбаяр, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Нарантуяа, Д.Бат-Өлзий, Н.Аюурзана болон  эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцсон юм.

Гамшгаас хамгаалах эмнэлгийн албаны штаб, удирдлагын гишүүд ширээний дасгал дээр ажиллаж,  шинэ вируст халдвартай тэмцэх сэргийлэхэд тулгарч байгаа бэрхшээл шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар  харилцан ярилцаж мэдээлэл солилцсон байна.

Аймгийн Онцгой комиссын дарга нөхцөл байдалтай биечлэн танилцаж,  шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгслийг нийлүүлэхэд цаашид дэмжин ажиллахаа энэ үеэр мэдэгдлээ.

Эх сурвалж: www.moh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж