Елизавета II Барак Обамад урилга илгээв

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Елизавета II Барак Обамад урилга илгээв

Английн хатан хаан Елизавета II АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг Их Британид төрийн айлчлал хийхийг урьж, урилга илгээсэн тухай Букинхэмийн ордноос мэдээлсэн байна.
Уг урилгыг Британийн ерөнхий сайд Дэвид Камерон АНУ-д хийж буй айлчлалын үеэр ерөнхийлөгч Барак Обамад гардуулан өгсөн бөгөөд айлчлалын товыг мэдээлээгүй боловч 2011 онд  айлчлах байх гэж мэдээлжээ.
2009 оны гуравдугаар сард G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама Англи улсад түр хүрэлцэн ирсэн бөгөөд тэр үеэр хатан хаанд бараалхсан аж.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж