Судалгаа: Монголд 109 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Судалгаа: Монголд 109 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна

Судалгаа: Монголд 109 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна

Хэвлэлийн Хүрээлэнгээс өнөөдөр /2019.07.05/ Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий ”Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” 2019 оны тайланг хэвлэн нийтэлж, салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.

Тус хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл–Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 20 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойших хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлж ирсэн ажээ.

Судалгаанаас харахад сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо жил бүр буурч байсан бол 2018 онд өмнөх оноос 14-өөр өссөн байна. Цаасан сонины борлуулалтын тоо өмнө жилээс гурван хувиар өссөн бол сэтгүүлийн тоо өссөн ч борлуулалт долоо орчим хувиар буурчээ. Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг хорин цагаар, телевизийнх хоёр цагаар тус тус багасчээ.

Мэдээллийн сайтын тоо өнгөрсөн жилээс есөөр нэмэгдэж, 2019 оны эхний байдлаар 109 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах, захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 гаруй хувь өөрийн албан ёсны фэйсүүк хуудсыг ажиллуулж, мэдээллээ түгээн, сурталчилж, хэрэглэгчидтэй шууд харьцаж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт 4700 орчим хүн ажиллаж байгаагийн тал нь сэтгүүлч, редактор байна. Нийт ажилтны 55 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутагт сэтгүүл, сонин хоёрын тоо тус бүртээ нэгээр буурсан бол сонин, радиогийн тоо бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарлаа. Нийт сонины борлуулалтад орон нутгийн сонины борлуулалтын эзлэх хувь 9 хувь байсан бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 3,6 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж