Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос(IJF) дэлхийн жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа. Энэ сарын 21-нд гарсан чансаагаар дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар жиндээ тэргүүлэв. Харин жин бүрийн хамгийн оноог эрэгтэйчүүдээс Гүрж улсын тамирчин Автандили Циркишвили 3080, эмэгтэйчүүдээс дэлхийн аварга М.Уранцэцэг 3378 оноогоор тэргүүлсэн байна.

Жин бүрийн эхний 21 байрт эрэмбэлэгдсэн манай жүдочдын чансаа:.

Эрэгтэй:

60 кг: Г.Болдбаатар (I, 2290 оноо), Д.Амартүвшин (VIII, 1573), Г.Хэрлэн (XVI, 946)

66 кг: Д.Төмөрхүлэг (III, 1732)

73 кг: С.Ням-Очир (XVI, 1068), Х.Цагаанбаатар (XVII, 1060)

81 кг: О.Ууганбаатар (XX, 836)

100 кг: Н.Түвшинбаяр (XXI, 885)

 

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг (I, 3378), Г.Отгонцэцэг (XIII, 1044)

52 кг: М.Бундмаа (XVIII, 849)

57 кг: Д.Сумъяа (III, 1856)

63 кг: Ц.Мөнхзаяа (X, 988)

70 кг: Ц.Наранжаргал (IX, 1317)

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж