Г.Занданшатар: Бидэнд буцах зам байхгүй | News.MN

Г.Занданшатар: Бидэнд буцах зам байхгүй

Г.Занданшатар: Бидэнд буцах зам байхгүй

Г.Занданшатар: Бидэнд буцах зам байхгүй

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын хаврын чуулган өндөрлөж байгаа ч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх ёстой учраас ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол Улсад нар хур тэгширсэн дэлгэр зун ирж, Үндэсний их баяр наадам удахгүй болох гэж байна. Монголыг Монгол гэж харагдуулдаг үндэсний уламжлалт зан үйл, баяр ёслолоо бид өргөн дэлгэр тэмдэглэх учиртай ч ард түмний төлөөлөл, даруухнаар хэлбэл, төрийн зарц Та бидэнд чуулганаа завсарлуулах эрх алга аа.

Учир нь та бид түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Ард түмнийхээ  хүсэл, зорилго, нийгмийнхээ захиалгыг биелүүлэх нь олон түмнээ төлөөлөн төрийн эрхийг барилцаж байгаа  Та бидний журамт үүрэг юм.

Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан. Алдаа оноо нь ч ил байна аа. Засаж сайжруулах гэдэг дээр маргаж байгаа хүн алга. Товчхон хэлбэл, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг болсонтой бараг хүн болгон санал нийлж байна. Энэ бол боломж, Монголын ард түмний түүхэн сонголт юм.

Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ.

Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлсэн. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно.

Ингэж бодож хичээн зүтгэх учиртай. Энэ эрхэм үйл хэргийг зөв, сайнаар гүйцэлдүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, туршлага чадвар, буй бүхнээ дайчлах ёстой гэсэн итгэл үнэмшил Монгол Улсын Их Хурлын гишүүд, төрийн түшээ та бүхэнд байгаа гэдэгт бүрэн итгэж байна.

Гурван парламент дамжуулан, 10 жил ярьсан асуудлыг одоо шийдэх цаг мөч иржээ. Хорин долоон жилд арван гурван Засгийн газар сольж, тогтворгүй, хариуцлагагүй төр, тогтолцоо нь гажуудсан нийгмийг бүрдүүлсэн алдаагаа ухааран, цэгцлэх цаг болсон гэж  үзэж байна. Байгалийн асар их баялгийн үр шим ард түмэндээ наалдаагүйн бурууг ч засах ёстой.

Бид энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эхлүүлэхдээ олон түмний санал бодлыг сонсож, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Ард иргэдээс ирсэн саналыг хэлэлцүүлгийн явцад судалж, анхаарах ёстой.

Улс төрийн 15 нам дэмжиж, эв санааны нэгдлээ илэрхийлж, саналаа ирүүлж байна. Тухайлбал, МАХН-аас байгалийн баялаг нь ард түмний дундын өмч гэсэн заалт оруулъя, 6.1, 6.2 дээр хүн бүрийн мэдэх эрхийг хангая гэсэн саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа ирүүлж, асуудалд ажил хэрэгчээр хандана гэдэгт итгэлтэй байна.

Ард иргэдээс ирүүлсэн санал, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр тэдний илэрхийлсэн саналуудыг цэгцлэхийн тулд Ажлын хэсэг хуралдаж, Байнгын хороодоор хэлэлцүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр санал хураахад бэлэн болоод байна.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, давхар дээлийг тайлах асуудлыг нэг мөр шийдэж, төр засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дээр дурдсан байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд тэдний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдэг заалтыг тодруулж, Баялгийн сан бүрдүүлж ашигладаг олон улсын жишиг, туршлагыг харгалзан, тусгахыг олон нийт хүлээж байна. Энэ талаар тодорхой хэлэлцүүлэг, мэтгэлцээнүүд явагдах учиртай.

Мөн нутгийн удирдлагын тогтолцоо, хот, дүүргийн статусыг илүү тодорхой болгох саналууд судлаач, эрдэмтэн, ард түмнээс олноор ирж байгааг хэлэлцүүлгийн явцад онцгой анхаарах учиртай.

Энэ мэт цэгцлэх зүйл бидэнд их байна. Цэгцэлж чадах хүч, ухаан монголчуудад. УИХ-ын гишүүд Та бүхэнд  бий. Байгаа боломж, чадавхиа сайн ашиглаж чадах юм бол цэгцрэх хөдөлгөөн Монгол Улсыг хөгжил дэвшилд хүргэнэ ээ.

Эрхэм гишүүд ээ,

ЦЭГЦЛЭХ ЦАГ, ЦЭГЦРЭХ СОНГОЛТ ТА БИДЭНД НОГДООД БАЙНА. Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, үндэсний эв нэгдэл, ойлголцол зөвшилцлийн Тунхаг болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэн хариуцлагатай хандахыг, зорьсон үйлсээ эрхэм сайнаар бүтээхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

Эх сурвалж: www.parliament.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-07-07 192.82.64.220

Хянан шалгах түр хороо, шүүхтэй холбоотой заалтууд чинь Их хурлын гишүүд хүний буруутай гэдэг шүүхийн ажлыг хийдэг 37 оны хэлмэгдүүлэлтийг дахиж авчирна. Шүүхтэй холбоотой заалтууд чинь бас адилхан. Шүүхээс хол байх ёстой гишүүд яагаад шүүгчийг томилдог хүмүүсийг томилдог болох гээд улаараад, шүүгчийг огцруулдаг хариуцлагын зөвлөл гэж шүүгчид нөлөөлдөг, хүссэн шийдвэрээ гаргуулдаг байгууллага байгуулах гээд улаараад байна вэ. Зөвлөлийн гишүүдийг нь бас та нар сонгоно, одоо хуульруу оруулсан.

Avatar

Зочин 2019-07-07 119.40.103.6

Ард түмэн ДАВХАР ДЭЭЛ гэгчийг ор үндэсгүй алга болгохыг л хүсээд байгаа даа

Avatar

Иргэн 2019-07-07 150.129.140.73

Үндсэн хуулиндаа өөрчлөлт, шинэчлэлтийг сайтар хэлэлцэж байгаад оруулах цаг яг болсон.Ард түмнээсээ санал асуулга авах хэрэгтэй.

Avatar

Соном 2019-07-07 138.68.134.127

zagdjav 4 цагийн өмнө 159.65.112.32
У.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан энгийн түүхтэй ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа ( 1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачихна биз хөгшөөн!!! Монголын төр алиа салбадай хулгайчууд

Avatar

Зочин 2019-07-07 119.40.98.10

ЖДҮ-чин гишүүд "Үндсэн хууль"-д гар хүрэх битгий хэл сүүдрээ бүү тусгаг…

Avatar

Зочин 2019-07-07 78.175.50.138

За энэ одоо юу вэ, ямар ч байр суурьгүй бөөрөнхий л хүн байна лээ штээ

Avatar

Зочин 2019-07-07 192.42.116.16

Gadnii gar hul novshnuud buur shiiidchihjee. Tegehgui eee ta nar. Amerikiin dagaad 10 har nugliin zamaar l orno doo. Ehneesee baruuniig dagaj hulgaich bolson nuhduud hulgaich bayar Bayar, hulhi tarvaga eebee nad muugaa uzej baigaa shuu.

Avatar

Зочин 2019-07-07 220.116.43.20

Ээбээгээс асуу тэр л мэднэ, ээбээ 30 жилийн Монголын оноо алдаа сургамж бодсон хүн. Зандаак МАН бол бүүр цаашаа. Ээбээг ашиглах цаг боллсон. Ээбээгээс асуу тэр л мэднэ, ээбээ 30 жилийн Монголын оноо алдаа сургамж бодсон хүн. Зандаак МАН бол бүүр цаашаа. Ээбээг ашиглах цаг боллсон. Ээбээгээс асуу тэр л мэднэ, ээбээ 30 жилийн Монголын оноо алдаа сургамж бодсон хүн. Зандаак МАН бол бүүр цаашаа. Ээбээг ашиглах цаг боллсон.

Avatar

mgl 2019-07-07 202.9.43.20

Zandanshatariig demjij baigaa shuu. Zaaval naad uurchlutuu hii. Gehdee 2 tanhimtai parlamenttai boloh ni mash chuhal shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж