19 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа | News.MN

19 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

19 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

19 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Засгийн газартай байгуулсан 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”- ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд өнөөдөр /2019.07.05/ гарын  үсэг зурлаа.

Зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсын Экспорт-Импорт банкны Зээл хариуцсан гүйцэтгэх захирал ноён Шин Дог Юн нар гарын үсэг зурав.

Уг төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэгжүүлэх ба үндэсний төв архивийн баримтат өвийг найдвартай урт хугацаанд хадгалах, архивын үйл ажиллагаа болон иргэдэд мэдээлэл хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор  архивын баримтыг хадгалах, сэлбэн засах, сэргээх, кино,гэрэл зураг, дуу авианы баримтыг хадгалах нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын баримтыг микрофильмд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах зэрэг ажлуудыг хийнэ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-05 64.119.17.192

Зээлээ болиочээ МАНгаруудаа

Avatar

Зочин 2019-07-05 192.82.65.224

газрын хэвлийдээ өчнөөн тэрбумн хөрөнгөтэй байж гадаад улсуудаас л зээл аваад л аваад л байх юм. 3 сая иргэнээ ханалуун амьдруулахын оронд нохой шиг л өнөөдөр маргаашийг аргацаан амьдруулсаар л…. үнэндээ сөхөрч байна уур хүрч бна энэ улс төр нм 2-т.. гайгүй аавын хүү ерөнхийлөгч байгаа дээр Орос Хятад 2 шиг ерөнхийлөгчийн засаглалруу шилжмээр байна. тэгвэл нэг цэгцрэх байх.. өөр гарц үнэхээр харагдахаа байлаа.

Avatar

зочин 2019-07-05 66.181.170.82

Zeeleer arhivaa zasch bdag ene chine ergeed ur. Zeeliig nuhun uildverleld zarah heregtei sh tee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж