Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү сайд аа? | News.MN

Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү сайд аа?

Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү сайд аа?

Консулын газрыг коммунистууд түйвээдэг болсны тод жишээ нь УИХ-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан түүний ах Баатарчулууны нарын асуудал.

Хар тамхи, мансуурах бодис зэрэг дэлхий дахиныг сэртхийлгэсэн нүсэр асуудал Монголын дипломат албыг мөд сэргэхгүй болтол нь унагасан. Гэтэл тэмцэгч дүр эсгэсэн ах дүүс консулын газруудыг ээлж дараалан самарч хил дамнасан хууль бус наймаа эрхлэх, хэнийг гүтгэх вэ, хэнийг унагаах вэ, хэнийг консул болгох вэ гэдгийг гэр бүлийн хүрээнд шийдвэрлэж байхад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар таг дуугүй. Угтаа бол Монгол улсын дипломат албаны нэр хүндийг санаатайгаар гутаасан, албан тушаал, албаны машиныг ашиглан будаа, махны наймаа эрхэлсэн, дипломат байгууллагын нэр хүндийг унагаасан гэх олон асуудлаар буцаан татах асуудлыг ярих ёстой. Гэвч Д.Цогтбаатар энэ талаар ам нээхгүй байгаа нь Ж.Батзандан, түүний ах Ж.Баатарчулууны хууль бус наймааг дэмжигч, халаас нэгтэй байж магадгүй хэмээн хардахад хүргэж байгаа юм. Хариуцсан яам нь махны контрбандчин гэр бүлийн тоглоом болсон эмгэнэлтэй дүр зураг харагдаад байхад хариуцлага ярих нь бүү хэл тоох ч үгүй байгааг ингэж дүгнэхээс өөр яалтай.

УИХ-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан өөрийн эрх мэдлээ ашиглан дипломат алба хаших нь бүү хэл, төрийн албаны шалгалтад ч тэнцэхгүй тэтгэвэрт гарах болсон хөгшин ах  Ж.Баатарчулууныг Эрээн болон Хөх хотын консулын газруудад ээлжийн амралт эдлүүлж байгаа юм шиг л тарвалзуулах болсноор Төрийн алба төрлийн алба, бүр цаашилбал гэр бүлийн компанийн зэрэглэлд аль хэдий хүрчихсэн шүү дээ.

УИХ-ын гишүүн, тэмцэгч дүүгийнхээ эрх мэдэлд бяралхсан ах Жалбасүрэнгийн Баатарчулуун нь Эрээний дэд консулаар ажиллаж байхдаа өөрийнхөө квотны 1 машиныг 50 мянган ам.долларын ашиг унаган зарсан төдийгүй, дипломат дугаартай патрол маркийн автомашинаар Замын-Үүд Эрээний боомтын босгыг элэгдтэл мах, будаа зөөж чамгүй хөлжсөнөөсөө хойш урд хөршийн консулын газрыг өөрийн хэмээн өмчирхөх болжээ. Ямар сайндаа “Махны Баатарчулуун” гэгдэх болтлоо хятадуудад танигдахав дээ. Яг энэ сэтгэлгээ, Эрээнд хууль бус наймаа хийж байсан шигээ мөнгө олох тухай бодол тээж Хөх хотод очсон Жалбасүрэнгийн Баатарчулууныг тийм таатай нөхцөл угтсангүй. Консулын газраас зохион байгуулж байгаа болон дотоод бүх ажил шилэн байх ёстой, дарга цэрэг хэн ч бай хууль бус зүйл хийж болохгүй, зөв шударга бай, ажлаа хийсэн шиг хий, хийж чадахгүй нь боловсролтой чадвартай нэгэнд зайгаа тавьж өг” гэсэн хатуухан шаардлагатай тулсан нь “Махны” Баатарчулуунд таалагдсангүй.

Тиймдээ ч гурав дахь эхнэр Оюунгэрэл, дэд консул Б.Батзориг, Д.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй баг байгуулан “Шилэн” болохыг шаардсан Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн эсрэг босжээ. Жалбасүрэнгийнхэний төрөлхийн тэмцэгч чанар нь энэ бололтой. Тэд өөрсдийн бизнесээ хамгаалж үлдэхийн тулд Ерөнхий консулаа шиншилж, цаг минут алдалгүй өө сэв эрэлхийлжээ. Ийн эрэл хайгуул болсны “хүчинд” Эрээн хотод найздаа унуулж байсан машин дээр гол “тоглолтоо” хийхээр төлөвлөн юуны өмнө Эрээний цагдаагийн газар алтан хошуу өргөж, уг машиныг унаж байсан Өвөрмонголыг “хар гэрт” хориулав. Үүнийхээ дараа эхнэрийг нь “Танай нөхөр Д.Мөнх-Эрдэнээс болж шоронд орсон. Монголын талд өргөдөл бичвэл танай нөхөр суллагдана” хэмээн ятгаж өөрсдийн хүслээ гүйцэлдүүлжээ.

Ингэхдээ даарин дээр нь давс үрэхээ ч мартсангүй. Өөрсдийн хийсэн хэрэг буюу  дэд консул Б.Батзориг, Д.Бямбаа нар нь бусдын машиныг оруулж ирэн тэднээс тус бүр 50, 50-н мянган ам.долларын ашиг унагаан зарж хөлжсөн туршлагаа үндэслэн гүтгэлэг зохиож түүнийгээ “Засгийн газар”-ын нэрийн өмнөөс хэмээн хэвлэлээр цацсан бололтой юм.

Гэтэл Гадаад харилцааны салбарын нэр хүнд нь худгийн ёроолд унасан, түүнийгээ хэрхэн хаацайлах тухай өдрийн бодол шөнийн зүүд болж явсан Д.Цогтбаатарт дээрх мэдээлэл таалагдаж, шар тос шиг л үмхэж орхижээ. Түүнд Венийн конвенцийг ноцтойгоор зөрчсөн, хүний нэр төрийг гүтгэлэгээр унагаах нь огтхон ч сонин биш. Гагцхүү Хөх хотын Ерөнхий консулыг унагах нь чухал байв. Яагаад гэвэл хар тамхины асуудлаас үүдэн өөрийнх нь суудал ч ганхаж, яамных нь үүдэнд огцрохыг шаардсан жагсаал зэрэг халуун үйл явдлууд ар араасаа босож байсан үе.

Ямар ч байсан нэг хүнээр туг тахиж өөрийгөө аврахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон тэрбээр хар тамхи, хил дамнасан контрбандын хэргийг Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэд тохож, түүнийг хувь болон хувьсгалын аль аль талын эрх ашгийн үүднээс шууд л унагаав. 70 кг хар тамхи, 60 тэрбумын шарх нөхөх асуудал нь ужгирвал 2020 оны сонгууль МАН-ыг хөмөрч мэдэхээр дүр зураг харагдсан учир Засгийн газар ч АН-ын гишүүнээр туг тахихыг юман чинээ тоосонгүй шуудхан л буцаан татах шийдвэр гаргаж орхисон нь энэ. Ингээд Жалбасүрэнгийн тэмцэгч хүүхдүүдийн хүсэл биелэх тохироо бүрдэж, Д.Цогтбаатар ч арьсаа хамгаалан үлдэв.

Тэднийг энд ийн бужигнаж байх хооронд Хятадын цагдаагийн газар Өвөрмонгол иргэний асуудлыг нягталж шалгаад гэм буруугүйг нь тогтоон суллалаа. Гэсэн ч Өвөрмонголыг бариулах, хориулах ажиллагаа аль хэдий биеллээ олсон учир хэн ч түүнийг тоосонгүй. Харин ямар учраас шоронд орсон, яагаад Ерөнхий консулын газрынхан бөөн бөөнөөрөө ирж эхнэрийнх нь өмнөөс өргөдөл бичсэний учрыг Өвөрмонгол иргэн Монголд өрнөсөн үйл явдлын дараа ойлгож, эхнэр нь хуурамч өргөдөл болон Жалбасүрэнгийн хүүгийн хийсэн хэргийг өөрийн биеэр ирж тайлбарласнаар хэргийн учиг тайлагджээ.

Харин Д.Цогтбаатар Венийн конвенцийг онц ноцтойгоор зөрчсөн, хууль бус шийдвэр гаргаж, хувийн эрх ашгийн үүднээс Ерөнхий консулыг буцаан татсан, нэр хүндэд нь халдсан асуудалдаа хариуцлагаа үүрэх ёстой. Хятадын цагдаагийн газар Өвөрмонгол иргэнийг гэм буруугүйг тогтоосон, түүнийг хорьж шалгахтай зэрэгцэн Ерөнхий консулыг буцаан татсан нь хууль бус гэдгийг их гүрний хууль шүүх нотолчихлоо. Харин жинхэнэ контрбандчин, эх орынхоо нэрийг барьж, дипломат албаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлж мөнгө хүүлж байгаа гэмт хэрэгтнүүдийг Д.Цогтбаатар хаацайлж үлдээд хэр хол явахыг харах л үлдлээ. Мэдээж Хөх хот дахь консулын газрын дэд консул Жалбасүрэнгийн Баатарчулуун түүний гурав дахь эхнэр консулын газрын нягтлан Оюунгэрэл, дэд консул Б.Батзориг, Д.Бямбаа нарын бүлэглэсэн гүтгэлэг, хууль бус ажиллагаа, бусдын нэр хүндэд халдсан гэх зэрэг хэргүүд, 70 кг хар тамхины асуудал нэмэгдэх нь тодорхой.

Эх сурвалж: Zasaglal.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-07-05 192.82.66.209

ээ чааваас энэ хүүхэн ингэтлээ доош орох гэж, угаасаа шуналын хар тулам, эрчүүдйин өвөр дамжсан, х*******н э****з байхаа дандаа эрээн хох хот гэсэн нөхдүүдтэй суух юм, эмнэлгийн хүн данс тооцоо яаж боддог юм бол, архичин нөхрөөроо далимдуулдаг биз, сайн шалга эднийг

Avatar

zochin 2019-07-05 192.82.66.209

хөөрхий дөө гадаад харилцаа гэж, ямар ч боловсролгүй мэдлэггүй архичин нөхрийг дэд консул болгоод, шуналтай 3 дах эхнэр нь нягтлангийн мэдлэггүй ийм хогийн шаарнуудыг зайлуулаачээ,

Avatar

Зочин 2019-07-05 66.181.187.203

Монголын төрииг биднии сонгосон гишүүд хувиин юм шиг ашиглаж байхад ангайгаад суух юм бол биднии хохь шүү Үндсэн хуулиин өөрчлөлтииг одоохондоо зогсоож залуу үе шинэчлэнэ бид зөвлөнө гэсэн дээр дээ? Одоо байгаа гишүүдыг сэтгэциин эмнэлэгт үзүүлсэн өлзиитэй болж магадгүй шүү

Avatar

Иргэн 2019-07-05 202.126.89.178

Ер нь бүгд л новшнууд юмаа?!

Avatar

Zochin 2019-07-05 103.212.117.58

MANAN deglemiinhen huzaj bna doo.neg muu konsul yu we tavanashin zarj plon huniig shorond hiilee sh deenTer munhagerdene gedd nuhur.Iimerhuu har tamhi mashinii naimaachidiig diplomat alband tomilohgui bmaar

Avatar

Зочин 2019-07-05 107.77.223.217

Tsogtbaatar ogtsor

Avatar

зочин 2019-07-05 66.181.189.228

батзандан сайн хүн биш

Avatar

Би 2019-07-05 202.126.88.220

Таанууд тэгээд л бүлэглэсэн гүтгэлэг хийгээд байгаарай. Наад нөхөр чинь голдоо ортол гомдчоод байгаам бишүү.

Avatar

иргэн 2019-07-05 202.179.31.99

Хаха ийм тэнэг үлгэрт итгэдэг хөг өнгөрсөөн. Мөнхэрдээн эр хүн шиг бай битгий юм болгон руу үсчээд бай. Нэг сэтгүүлч охинийг элдэвлээд байсан. Чи бас ариухан амьтан уу. Зүгээр очоод шалгуулчих.

Avatar

Батаа 2019-07-05 202.9.43.100

Төрийг бузарладаг хулгайчуудтай тэмцэл хийж байгаа хүнд хүндэтгэлтэй ханд чаддаг бол батхүү мэтийн хулгайчуудтай тэмц б занданг хамгаалах ард олон байгаа шүү хулгайч үмбүү нараа

Avatar

Иргэн 2019-07-05 202.126.89.71

МАН-ын махан толгойтонууд энэ Батзандан гэдэг поп нөхөрт өртэй юм уу.Арай ч дэнднж байгаа.Цогтбаатөрыг огцруулж Бхтзандангийн хамаатнуудыг хөөж явуулах хэрэгтэй.Хаана байна нөгөө шударга ёс чинь ХҮРЭЛяСҮХЭЭ!!!!!!!!

Avatar

Арчаагүй зан ч хол явахгүй шүү 2019-07-05 139.5.219.43

Улстөрчид, төрийн албаны сэтэр зүүсэн пялдага дарга нарын аливаа юмны бодит байдал, мөн чанарыг харахгүй, өнгө мөнгө, ашиг хонжоо харсан, хариуцлагаас зугатаасан, ховоор хүн дүгнэсэн, хүний амаар ажлаа хийсэн, өөрийн толгойгүй байгаа нь тэгсэн мөртлөө худлаа нэр төр хөөсөн арчаагүй, хоосон зан чанарууд нь Төрийг хүчгүйдүүлж, нийгмийг буртаглаж байна.

Avatar

Зочин 2019-07-05 43.242.242.59

Битгий хүнийг хараар будаж улстөржүүл. Энэ сайт чинь ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нарт харшилтай шүү дээ. Тэд С.Зоригийн хэргийг яаж илрүүлсэнийг нь үнэнээр нь илчилсэн бас Б.Хурц ахыг гоочлоод байдаг учир МАНАН-гийн энэ сайт дургүй байдаг. Элбэгдорж, Энхболд нар нь захиалж юм бичүүлдэг. Бүгд үүнийг мэднээ

Avatar

зочин 2019-07-05 202.126.88.130

Эби ах нь: ѳдѳртѳѳ л нэг муулна шүү.

Avatar

ББ 2019-07-05 122.201.22.7

Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ дээ. Зөвхөн өөртөө л улс төрийн ашиг хайж байдаг Нямдорж гэж өгөр өвгөн хэзээ үнэнд гүйцэгдэх юм бол доо.

Avatar

Зочин 2019-07-05 202.9.42.99

Diplomat albiig diplomatchid l hashih yostoi biz dee! Hereggui shagnaliin heneetnuud shagnaluulj avaad bhaar argagui shd

Avatar

Зочин 2019-07-05 202.9.42.99

Аймшгийэ юмнуудыг төрөөс зайлуцлаач!

Avatar

зочин 2019-07-05 59.153.84.210

Мөнх-Эрдэнэ Батзандан 2 чинь үй зайгүй найзууд байсан биздээ, худлаа жүжиг юм бишүү хэхэ, Батзандан Мөнх-эрдэнийн хүүхдиийнх нь үсний найранд нь ч уригдаад л явж бдаг бсан шдэээ , энэ бол худлаа тархи угаасан талцуулсан таамаг дүгнэлтийн шинжтэй мэдээлэл байна. эсвэл хоорондоо тангараг тасраа юу , ямартаа ч таарсан таар шуудай, хар хэрээнүүд л байна

Avatar

Зочин 2019-07-05 64.119.16.218

зальны хөрөнгө ах нараа альч намын үед төрийн нарийнаас буулгаагүй дээ .. бид ийм л юмыг устгах хэрэгтэй эхлээд гэтэл гол тэмчэгч нь энэ нөхөр хар маас ын үндэсний баатар

Avatar

Зочин 2019-07-05 64.119.16.218

Зандангийн нүдийг сайн харцгаа . юмтай хүн одоогоор Нямпоржын балиар юм барьдаг бээлийчин ажилтай.

Avatar

Ээ кк 2019-07-05 103.57.95.21

Угаас нэр нь унасан консулын хэрэг байгаа юм уу тэнд ккк

Avatar

Зочин 2019-07-05 103.212.118.217

батзанданг хальтарсан дээр нь унагаад авах гэж улайрч байх шиг байна ер нь батзандан ямар буруу юм хийсийн бэ үнэн байдлыг л илчилж өглөөшдээ

Avatar

Зочин 2019-07-05 202.126.88.153

Ийм туйлбаргүй сүржин хүмүүсийг үйлдвэрлэсэн аав мэдээж ийм хүн учир Цэдэнбал дарга маань цөллөгөнд байлгаж байсан юм байна хулгайчуудыг бүгдийг цөллөгөнд явуулах юмсан

Avatar

Зочин 2019-07-05 112.72.11.123

Хөх хотын ерөнхий консул байсан гэх сэлбэгийн нхймаачин хуурамч дипломтой Мөнхэрдэнэ унасан хорондоо дэд консулаа унагаах гэж ядаж байх шив. Хотын хэвлэлийн дарга гэх ялтан Ц.Мөнхбаатарт хэдэн төгрөг өгч дээ. Мөнхбаатар нь хамгаалах гэж аргаа барж байх шив

Avatar

Зочин 2019-07-05 202.9.42.99

Ёооё Эрээнд бсан нээх муухай хүн Хөх хотод очоо юу.Эрээниы буудлуудыг тамыг нь цайлгадаг гсээн ккк.миний машинд тиым архинаас төдөн хайрцаг хийчих гээд л мангар шуналтай шууд нэхээд авдаг гсн

Avatar

Зочин 2019-07-05 202.179.26.231

2 har heree negniihee hariig gaihav gegch boljee. 2 nsih heden ch har heree baigaa yum dee…

Avatar

Зочин 2019-07-05 202.9.43.65

Оспан зандангийн намыг дээд шуух буртгэвэл тэр шуугч нь огцроорой

Avatar

Tansag 2019-07-05 138.68.143.165

У.Хүрэлсүх нь бүдүүлэг, боловсролгүй, залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа буцааж өгөөрэй хөгшөөн!!! Монголын төр алиа салбадай хулгайчуудаар дутахгүй, одоо болно.

Avatar

1236456 2019-07-05 49.0.137.6

СҮРЗАНДАН ч ер нь сэтгэл мэдрэлийн өвчтэй Хүний шинж тмгийн бараг 70 хувь илэрдэг хүн байна лээ. Энэ нөхөр Төр, түмнийг яаж чмэднэ шүү. Ийм балай юм ШИНЭ намын дарга болсон гэ лүү, Гүндалай Ард түмнээ хайрлах нам байгуулаад Гүнбалай хочтойгоор алсарсан зайлуул, энэ нөхрийг ингэсгийгээд Түний араас явуулчихсан нь дээр байхаа Түмэн олон минь, Удвал ужиграх өвчин нь дэндэнэ шүү.

Avatar

асө 2019-07-05 103.57.94.45

Энэ батзандан гэж үйлдэл ам хоёр нь зөрсөн дурак байна

Avatar

Зочин 2019-07-05 202.21.100.210

Ж.Батзандан одоо шударга зарчимтай улс төрч юм бол ард түмнээсээ уучлал гуйгаал УИХ-н гишүүнээсээ зайлаад өгөх хэрэгтэй. М.Энхболд Ц.Элбэгдорж хоёрыг газар доор ортол муулаад байгаа хүн өөрөө яг ижилхэн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж