АНУ даяар өчигдөр /2019.07.04/ Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Харин тус баярын үеэр Хувьсгалт коммунист намын төлөөлөгчид Цагаан ордны өмнө төрийн далбаагаа шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгч иргэд “Америк хэзээ ч агуу гүрэн байгаагүй” хэмээн хашгирч, Цагаан ордны гадна төрийн далбаа шатаасан байна. "Америкийг дахин агуу улс болгоцгооё" бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн уриа билээ.
Цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ирж, энэ үйл явдлыг таслан зогсоож, галыг унтраасан байна. Галыг унтраасны дараа зарим эсэргүүцэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчидтэй мөргөлдөж, АНУ-ын Нууц алба хоёр хүнийг баривчилсан байна.
Эх сурвалж: USATODAY
Зочин 2019-07-05 64.119.16.60
Өмхий цагаан арьстнуудыг х***х юмсан гэж дэлхийн олон олон улс оволзож эхэллээ.
Осоржамаа 2019-07-05 195.12.59.21
Америк анхнаасаа агуу улс байгаагүй, зохиомол улс байсан.