Тусгаар тогтнолын баяраар төрийн далбаагаа шатаав

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын баяраар төрийн далбаагаа шатаав

Тусгаар тогтнолын баяраар төрийн далбаагаа шатаав

АНУ даяар өчигдөр /2019.07.04/ Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Харин тус баярын үеэр Хувьсгалт коммунист намын төлөөлөгчид Цагаан ордны өмнө төрийн далбаагаа шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Дональд Трампын бодлогыг эсэргүүцэгч иргэд  “Америк хэзээ ч агуу гүрэн байгаагүй” хэмээн хашгирч, Цагаан ордны гадна төрийн далбаа шатаасан байна. "Америкийг дахин агуу улс болгоцгооё" бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн уриа билээ.

Цагдаагийн албан хаагчид түргэн шуурхай ирж, энэ үйл явдлыг таслан зогсоож, галыг унтраасан байна. Галыг унтраасны дараа зарим эсэргүүцэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчидтэй мөргөлдөж, АНУ-ын Нууц алба хоёр хүнийг баривчилсан байна.

Эх сурвалж: USATODAY

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж