Монгол Улсын шинэ нисэх буудал “хөлд орж байна”

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсын шинэ нисэх буудал “хөлд орж байна”

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг  “Хөшигийн хөндий”-д олон улсын зэрэглэл бүхий шинэ нисэх буудал өнөөдөр /2019.07.05/ албан ёсны нээлтээ хийж байна. Уг нисэх буудал нь  Монгол Улсын агаарын тээврийн салбарт Япон улсын тусламжаар хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг Засгийн газраас онцолсон. Энэ нь орох, гарах хаалга эмх цэгцтэй, үдэлт, угталтын танхим илүү зохион байгуулалттай болохоос гадна зургаан онгоц зэрэг хөөрч болохоор хийгджээ.

Тэгвэл аяхан манай урд хөрш дэлхийн хамгийн том нисэх буудал барьж дууссан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацав. Уг нисэх буудлыг барихдаа зорчигчдыг ая тухтай, түргэн шуурхай, чирэгдэлгүй байхыг бодолцож, сүүлийн үеийн техник, технологийг бүрэн ашигласан байна. Хүссэн үедээ тасалбараа өөртөө үйлчлэх байдлаар авчихна, илүү бичиг баримт авч явах шаардлагагүй та өөрөө л байхад болно гэх мэт илүү хялбаршуулсан үйлчилгээг зорчигчдод санал болгож байгаа гэдгийг онцолжээ.

БНХАУ бол хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй улс. Тэгвэл Монгол Улсын агаарын тээврийн хөгжил, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил хаана явааг харьцуулж харах боломж гарч байгаа юм. Үүнийг уншигч та бүхэнд хүргэж байна.

НЭР:

Монгол Улс: “Хөшгийн хөндий” дэх нисэх буудал

БНХАУ: “Дасин”

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХУГАЦАА:

Монгол Улс: 2013.06.25 – 2019.07.05 /зургаан жил/

БНХАУ: 2016.03.15 – 2019.09.30 /гурван жил/

НИЙТ ТӨСӨВ, ЗАРДАЛ:

Монгол Улс: 65,6 тэрбум иен

БНХАУ: 60 тэрбум ам.доллар

ХҮЛЭЭН АВАХ ЗОРЧИГЧИЙН ТОО:

Монгол Улс: 3 сая зорчигч

БНХАУ: 100 сая зорчигч

ХҮЧИН ЧАДАЛ:

Монгол Улс: 3 сая зорчигч, 21 онгоц хүлээн авах зогсоолтой, 3800 метр шоо дөрвөлжин талбайтай, хоёр талаасаа онгоц зэрэг бууж хөөрнө, 6 эгнээ 2 урсгалтай

БНХАУ: 100 сая зорчигч, 880 мянган нислэг хүлээн авна, 4 сая тонн ачааг тээвэрлэнэ, “Алтан шувуу” хэлбэртэй ганц хоолойтой.

ТЕХНИКИЙН ДЭВШИЛ:

Монгол Улс: Орох гарах хаалга эмх цэгцтэй, үдэлт угталтын танхим зохион байгуулалттай болно

БНХАУ: Тасалбараа өөртөө бичих маягаар хүлээн авна, нүүр царайгаар таних төхөөрөмж,

НИЙТ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ:

Монгол Улс: 1.200 га талбай эзэлдэг

БНХАУ: 1.4 сая м.кв талбай эзэлдэг (энэ нь 97 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй адил)

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭЛБЭР:

Монгол: Япон улстай хамтарсан концессын гэрээ

БНХАУ: Төрийн өмчит “Агаарын тээврийн компани”-ийн санхүүжилт

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж