Орон нутгийн замд ноцтой осол гарч, зургаан хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ | News.MN

Орон нутгийн замд ноцтой осол гарч, зургаан хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч, зургаан хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч, зургаан хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт энэ ажлын өдрүүдэд нийт 1096 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 756 дуудлага хүлээн авчээ. Бүртгэдсэн ослын улмаас нийслэлд 31 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.


НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

  • Төв аймгийн Аргалант сумын гуравдугаар багийн нутаг 2019 оны долдугаар сарын 01-ний 18.50 цагийн орчимд “Цагаан хөтөл” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 20км-т/ асфальтан замд амины Kia K5 маркийн автомашины жолооч С нь амины Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 42 настай, эмэгтэй Н нас барж, жолооч 24 настай, эрэгтэй О, 32 настай, эрэгтэй С, зорчигч 41 настай, эмэгтэй Ц, 67настай, эмэгтэй Ц, 75 настай, эрэгтэй Н, 58 настай, эрэгтэй О нарын зургаан хүн гэмтсэн.
  • Мөн долдугаар сарын 02-ны 23.06 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст гуравдугаар багийн нутаг Баянголын адаг гэх газар /Хайлааст багийн төвөөс урагшаа 13 км/ шороон замд Тoyota Chaiser маркийн автомашины жолооч М нь Bongo Pronter маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 31 настай эмэгтэй Б нас барж, 51 настай, эмэгтэй, О, 38 настай, эмэгтэй Н нарын хоёр хүн гэмтсэн байна.
  • Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Товчооны зам, Баянзүрхийн товчоо явах замд амины Toyota сorolla У жолоочтой автомашин онхолдож, зорчигч 54 настай, эрэгтэй Ж, 30 настай, эмэгтэй Т, 44 настай, эмэгтэй Б нарын 3 хүн гэмтсэн.
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Дархан явах зам, 52-ын давааны урд замд  Landrover Rangerover автомашины жолооч М нь Toyota Prius Д  жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 27 настай, эрэгтэй Д, зорчигч 34 настай, эрэгтэй А, нарын 2 хүн нас барж, зорчигч 28 настай, эрэгтэй Т, 44 настай, эмэгтэй Б, 28 настай, эрэгтэй С нарын  нарын гурван хүн гэмтсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12.5 хувиар, гэмтсэн хүн 0.8 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 20 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-05 202.126.89.194

ҮНЭН БҮТЭХГҮЙ . ЯГ ГАЛЗУУ ЮМ ШИГ ЯВНА. ЯМАР МАШИН УНААД ЯМАР ЗАМААР ЯВЖ БАЙГААГАА САЙН БОДООЧЭЭ.

Avatar

Бодит 2019-07-05 64.119.25.25

Өөрөө хурдаа тааруулж явлаа ч, хамгаалалтын бүсийг бүх зорчигчид хэрэглэвэл уршиг нь багасна гэдгийг санаарай.

Avatar

Зочин 2019-07-05 202.9.42.73

Чадахгүйн бол үхсэнээ хийж давхидаг байнаа

Avatar

jshdbddi 2019-07-05 192.82.64.183

hohino2 iimerhu humuus ni uheed duus

Avatar

Зочин 2019-07-05 66.181.183.225

Хотын төвөөр ч далжигнасан нөхдүүд зөндөө. Яаж ухамсар суулгах ажил хийх юм

Avatar

иргзн 2019-07-05 202.179.25.216

Илжигний чихэнд Алт хийсэн ч ялгаагүй Ус хийсэн ч ялгаагүй сэгсэрэнэ гэдэг үг манай Жолооч нарт л яг таарах үг Тээврийн Цагдаагийн алба мөн ч олон янзаар Анхааруулж бүүр сүүлдээ Аргаа бараад Олны танил Эрхэмүүдтэй хамтарч Яараад яахав гэж нэртэй \n Гуйх Шаардахын хооронд Аян явуулж байна тэгээд байхад л Хурд хэтрүүлж Осол \n гаргаад яалтай ч билээ дээ

Avatar

Яөна даа 2019-07-05 103.57.95.21

Бусдыг бодож нисэхээ болио

Avatar

Иргэн 2019-07-05 202.21.116.78

Тэнэг юм шиг нисэхээ л боличих л доо, хурдан давхих нь амьд явахаас илүү хэрэгтэй юм байх даа

Avatar

Зочин 2019-07-05 203.169.49.98

Согтуугаар машин барих хэрэг огт буурахгүй байгаа болохоор арих уугаад машин бариад байгаа хүмүүст санаатай гэмт хэрэг гэсэн хэрэг үүсгэж баривчилж, торгож, хорих нь зүйтэй.

Avatar

unshigch 2019-07-05 202.179.25.64

PRIUS PORTER ELBEG YUMDAA. MANAIHAN DENDDUUU HENEGGUI HOGIIN JOLOOODLOGO HIIHIIIMAAA. UHEED DUUSLAA SHDEE MONGOLCHUUDAA. HULEETSTEI AAJUU TAIWAN YWTSGAAYAA

Avatar

Зочин 2019-07-05 202.55.191.130

Hurd bitgii hetruuleechee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж