Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор долдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд Дэлхийн Монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ.
Чуулганаар иргэний нийгмийн байгууллагууд, хилийн чанад дахь монгол иргэд болон дэлхийн улс орнуудад амьдарч байгаа Монгол угсаатнуудын олон талт харилцааг өргөжүүлэх асуудлыг голчлон ярилцах юм байна.
Мөн Монгол Улсын төр, засгийн хөгжлийн хөтөлбөрүүд дэх бодлого, шийдвэр болон тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон эдийн засаг, санхүүгийн салбар, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагаа зэрэг салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалтанд зориулсан платформоор хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол Улстай холбох том зорилго тавьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулж буй Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдээллээ.
Чуулга, уулзалтад оролцохын тулд энэ хаягаар бүртгүүлэх ёстой юм байна.
Холбоотой мэдээ