Хар тамхины хэргийг энэ сард шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргийг энэ сард шүүнэ

Малайз улсаас Хонконг руу  зорчих нисэх онгоцны буудлаас Монгол Улсын  20-25 насны дөрвөн эрэгтэй өнгөрөгч дөрөвдүгээр сард хар тамхи зөөвөрлөж яваад тус улсын хууль сахиулах  ажилтнуудад баригдсан тухай бид мэдээлж байсан.   Эл хэрэгтэй холбоотой анхан шатны шүүх хурлын тов өнгөрөгч баасан гаригт гарсан ч  энэ сарын 26-ны өдөр хүртэл хойшилжээ.  Хар тамхины  хэргээр  баривчлагдсан  манай улсын дөрвөн  эрэгтэйн  ар гэрийнхэн шүүх хуралд оролцох хүсэлт тавьсныг Хонконг улсын хууль сахиулах албанынхан хүлээж аваагүй байна. Тэд хамгийн бага нь 810-900 грамм герион залгисан байжээ. Дээрх хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн бол Хонконгын хуулиар  15-20 жилийн ял  оноодог гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж