О.Гэрэлт-Од: Жинхэнэ ЖДҮ-чид дахиад л шилний цаанаас чихэр долоогоод хоцрох нь | News.MN

О.Гэрэлт-Од: Жинхэнэ ЖДҮ-чид дахиад л шилний цаанаас чихэр долоогоод хоцрох нь

О.Гэрэлт-Од: Жинхэнэ ЖДҮ-чид дахиад л шилний цаанаас чихэр долоогоод хоцрох нь

ЖДҮ-ийн хулгайч нарын шуугиан дэгдсэнээс хойш энэ нэр хамгийн муухай нэр томъёо, доромжлол шиг сонсогдох болсон. Муу юманд ч сайн тал байдаг гэдэгчлэн энэ дуулианы “буян”-аар ЖДҮ-ийг дэмжих сан байдаг тухай, бас чамгүй хөрөнгө төсөвлөгдөж зээл олгох боломж байдаг талаар бид мэдэх болсон. Тэр хэрээр ч бас энэхүү зээл олголтод анхаарал хандуулж, хэрхэн яаж зөв шалгуураар зээл олгож байх талаар хэлэлцүүлэг ч зохион байгуулж, зээл жинхэнэ эзэддээ очоосой гэж хүлээж буй. Тэр хэрээр ч  эрх баригчид тэр алдаагаа засахыг хичээж орон даяар  ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг тарааж, зээлийн хүсэлтүүд хүлээж авсан гэх боловч тэр нь Жинхэнэ ЖДҮ-чдээ хуурах бас л заль байж.

Долоо хоногийн өмнө тэдгээр зээл хүссэн үйлдвэрлэгч нарын урмыг хугалж, итгэлийг цөхрөөсөн мэссэж  үйлдвэрлэгчдийн гар утсанд иржээ. Агуулга нь таны бичиг баримтны бүрдлийг шалгаж үзлээ, та тэнцсэнгүй…

Жинхэнэ ЖДҮ-чдээ ингэж хуурах хэрэг байна уу? Энэний оронд анхнаасаа та нарт өгөхгүй ээ , энэ дарга нарын мөнгө гээд хэлсэн бол үйлдвэрлэгч нар маань тэгж их цаг зав гаргаж материал бүрдүүлж олон хоног горьдлого тээн хүлээлгүй урдах ажлаа хийгээд мөрөөрөө явах байсан.

Гэтэл та нар баахан итгэл найдвар  төрүүлчихээд эцэст нь итгэл рүү нь ус цацлаа. Үйлдвэрлэгч нараас маань ирж байгаа гомдлууд дунд миний барьцаа хөрөнгийг хүрэхгүй гэсэн байна уг нь миний хүссэн зээлийн хэмжээнээс хоёр гурав дахин үнэтэй байр шүү дээ гээд ирж байна. Та нар ядаж тэр байран дээр нь очиж үзээгүй байж хүний байрыг дураараа үнэлж болохгүй. Мөн намайг татварын өртэй гээд хассан байна гэтэл би татварын газраас өргүй гэсэн бичгээ материал дунд явуулсан. Сангаас татварын өртэй тул тэнцэхгүй гэсэн мэссэжийг аваад татварын газар очиж шалгуултал та өргүй байна л гэж гарч байна гээд гомдол мэдүүлж байна.

Өөр бас нэг хуудсан дээр гарын үсгээ зураагүй өгснөөс болж хасагдлаа ч гэх шиг хасахын тулд элдэв янзын башир арга хэрэглэж ингэж жүжиг тавихын оронд анхнаасаа өгөхгүй гэдгээ хэлвэл тэр үнэнээ хэлж байгаа чинь үйлдвэрлэгч нарт маань том тус болно шүү. Цаасан дээр л ажил хийдэг дарга нарын компанид зориулж журмаа өөрчлөөд үйлдвэрлэгч нарыг хуурах та нарын санаа хол явахгүй шүү. Монголд байгаа хамгийн хуурамч байгууллагаа баялаг бүтээгч Жинхэнэ ЖДҮ-чдээ Шилний цаанаас чихэр долоолгохоо больцгоо !!!

СХД-ийн ЖДҮ дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-07-05 64.119.22.144

Хууртаж ханахгүй гэнэн ард түмэн. Энэ улсууд байсан цагт хэзээч ард түмэн нар үзэхгүй

Avatar

Иргэн 2019-07-05 66.181.161.91

Ахиж шалгаач нэг хүнийг хохироож болохгүй шүү дэ.баахан худлаа бичиш батиит бүрдүүлээд одоо д үнэнгээр нь шалгаруулна гэж баахан ажил болгочооод ганц заалтаар хасагдаж байгааг юу гэж ойлгох вэ! Цаг хугацаа давчуу баахан худлаа бичиг бүрдүүлээд баахан мөнгө төлүүлээд нэг бичиг баримт дутуу гэж хаая гэж бүртгэлийн бичиг өгөх бөөн сүржин юм болж байж аьсан.тийм л юм бол газар дээр нь очоод шалгаад өгөх өгөхгүйгээ шийдсэн бол хүмүүс ингэж бухимдахгүй яах юм.дарганцар гэж худлаа ярьдаг будмал хүүхэн

Avatar

Иргэн 2019-07-05 66.181.161.91

Бүх ажилаа хаяад баахан бичиг цаас бүрдүүлэх гэж 300000төг зардал гаргаад өгөхөд 4ын1заалтаар хасагдлаа ч гэх шиг ингэж 10аад хоногын ажил таслаж мөнгөө зарцуулсанч нэмэргүй боллоо.ингэж хөнгөн гоомой дүгнэлт хийж хүнийг хохироож болохгүй шүү дэ ахиж шалгуулж үзмээр бна.олон хүн ингэж хохирч үлдэх ёсгүй шүү дэ

Avatar

Zochin 2019-07-05 37.165.72.143

Iim l buzaruud daa

Avatar

Түмэндэмбэрэл 2019-07-05 66.181.161.42

Үнхээр их харамсаж байна өгүүлсэн материал байхгүй бна тодорхойлолт болон 30% ийх нь материал дутуу гэнэ тэгтэл бүх материал өгсөн үл хөдлөх хөрөнгөний хуулбар өгсөн газрын гэрчилгээний хуулбар өгсөн кадастрын зураглал хуулбар өгсөн тэгэхэд бүгд байхгүй гэх юм яагаад асуудал гаргаж байгаа нь вэ бидний горидлог хичээл зүтгэл талаар болж байна ш дээ Сайдаа үнхээр хэдэн зуун хүн ААН гомдолтой байна

Avatar

ЗОЧИН 2019-07-05 64.119.16.48

ДҮР ЭСГЭСЭН ХУУРАМЧ ТОГЛОЛТ БАЙЖЭЭ.МӨН ИХ СҮРТЭЙ ЭХЛЭВЭЭ. САЙТ ДЭЭГҮҮР НЬ ЦАГНЫ ТООЛУУР ГҮЙГЭЭД Л…СҮРЖИН ЭХЛЭЭД ГОМДОЛООР ДҮҮРЭН ДУУСАХ ТАЛ РУУГАА ХАНДАВ.ЖИРИЙН АРД ТҮМЭНД БОЛОХООР ХУУЛИАСАА ДАВСАН МӨН ОЛОН ЗААЛТТАЙ ЖУРАМ ГАРГАВАА. ТҮҮНИЙГЭЭ МӨРДЛӨГ БОЛГОСОНГҮЙ.БӨӨН ГОМДОЛ ЗАРГА ҮҮСЭХ НЬ ТОДОРХОЙ, ТҮҮНИЙГЭЭ БАГАСГАХ САНААТАЙ ЮМУУ БАС БАЯР НААДМААР ТААРУУЛЖ ШАЛГАРУУЛААД БАЙГАА ЮМ ШҮҮ.ДАХИН АТГ-ЫН ШАЛГАЛТЫГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж