Долоо хоногийн өмнө тэдгээр зээл хүссэн үйлдвэрлэгч нарын урмыг хугалж, итгэлийг цөхрөөсөн мэссэж үйлдвэрлэгчдийн гар утсанд иржээ. Агуулга нь таны бичиг баримтны бүрдлийг шалгаж үзлээ, та тэнцсэнгүй…
Жинхэнэ ЖДҮ-чдээ ингэж хуурах хэрэг байна уу? Энэний оронд анхнаасаа та нарт өгөхгүй ээ , энэ дарга нарын мөнгө гээд хэлсэн бол үйлдвэрлэгч нар маань тэгж их цаг зав гаргаж материал бүрдүүлж олон хоног горьдлого тээн хүлээлгүй урдах ажлаа хийгээд мөрөөрөө явах байсан.
Өөр бас нэг хуудсан дээр гарын үсгээ зураагүй өгснөөс болж хасагдлаа ч гэх шиг хасахын тулд элдэв янзын башир арга хэрэглэж ингэж жүжиг тавихын оронд анхнаасаа өгөхгүй гэдгээ хэлвэл тэр үнэнээ хэлж байгаа чинь үйлдвэрлэгч нарт маань том тус болно шүү. Цаасан дээр л ажил хийдэг дарга нарын компанид зориулж журмаа өөрчлөөд үйлдвэрлэгч нарыг хуурах та нарын санаа хол явахгүй шүү. Монголд байгаа хамгийн хуурамч байгууллагаа баялаг бүтээгч Жинхэнэ ЖДҮ-чдээ Шилний цаанаас чихэр долоолгохоо больцгоо !!!
СХД-ийн ЖДҮ дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД