Хоригдсон шүүгчдийн хэн нь хэн бэ? | News.MN

Хоригдсон шүүгчдийн хэн нь хэн бэ?

Хоригдсон шүүгчдийн хэн нь хэн бэ?

Хоригдсон шүүгчдийн хэн нь хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зургадугаар сарын 26-ны өдөр 17  шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан нь нийгэмд шуугиан тарив. Тэгвэл тэдний хоёрыг нь цагдан хорихоор болсон талаар бид мэдээлсэн.

Хэргийг тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорих арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад буй.

Шүүгч Э.Халиунбаярыг 2014 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилж байжээ. Тэрбээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчийн нэг бөгөөд энэ 2019 оны хоёрдугаар сараас хойш АТГ-д дуудагдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм. Түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Жилийн орлого 38 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 20 сая, орон сууц-4, тээврийн хэрэгсэл-1, хурдан удмын адуу-1, хадгаламждаа 4.5 сая төгрөгтэй” хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шүүгчид өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тул ийнхүү хэрэгт холбогдсон гэх.

Шүүгч Б.Цолмонбаатарын тухайд 2015 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр томилогдож байжээ. Түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Жилийн орлого 41 сая 300, Гэр бүлийн гишүүдийн орлого 9 сая 475 мянга, нийтийн орон сууц- 1, суудлын машин-1, хадгаламж 10 сая төгрөгтэй” хэмээн мэдүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт сэжиглэж байгаа юм.

Үүнээс гадна авлигын хэргээр шалгуулж буй шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулсан бөгөөд тэрбээр их хэмжээний бэлэн мөнгөтэй саатуулагдсан байж болзошгүй ажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордын лиценз хүчинтэй, эсэх нэхэмжлэлийг хэлэлцэхдээ бусдын нөлөөнд автсан, авлига авсан байх магадлалтай учраас эрхийг нь түдгэлзүүлсэн гэх мэдээлэл бий. Түүнд Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Шүүгч С.Төмөрбат жилийн 41 сая төгрөгийн орлоготой ч, хоёр орон сууц, мөн тооны автомашин, их хэмжээний хадгаламжийн эх үүсвэр зэргээ нотолж чадаагүйн улмаас АТГ-д шалгуулах болсон. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн зарлиг гарсны маргааш буюу өнгөрсөн сарын 27-нд Монгол Улсын хилээр гарсан талаар эх сурвалж мэдээллээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-05 202.9.44.9

Hadgalamjindaa 4,5 saya bolon 10 saya tugrugtei l bval undeslelguigeer hyrungujsun bolohiim bizdee, tegvel turiin tushaad udahgui araas ni otoh ni dee.

Harin ter 4 oron suuts sejigtei yum, 1 hurdan moritoi, neg madhintai bol bas hurungujsund ordog yum bna, mongolchuud bugd ATG d duudagdahnee

Avatar

Bagi 2019-07-05 72.137.85.228

АТГ сумын заан амалж аваад сүр дуулиантайгаар өвдөг шороодуулах нь дээ.

Avatar

Zochin 2019-07-05 195.68.190.250

1 bair,1 mashin,10 saya tug.bjh bolomjgui gej uu,arai ch dee, bair n 500 sayih,mashin n 300 sayih bol bas hardsj bolohson. Helmegduulelt l bish bgaasai

Avatar

зочин 2019-07-05 64.119.22.174

Одоогийн залуус хөлтэй болохын тулд хэл сураад гадагшаа гарч бгаан маш зөв бодол, шүүхийн цалин өндөр ийм хадгаламж байж болно л доо,эх үүсвэрээ тайлбарлаж гаргаж ирж чадахгүй бол мэдээж авилга байж л таарна,хамгийн доод цалин 3 сая гэхэд 2 саяыг хадгаламждаа хийж чадах хүн ховор шүү дээ,тэгэхээр авилга авсан гэх гээд бгаа юм,хүний хэрэг наймаалцаад 3-5 саяыг олсон байхыг хэн ч үгүйсгэхгүй дээ,хэрэг наймаалцах арга ухаанд шүүгч нар ихэнхи ни сайн суралцсан болохоор авилга авдаг болох ни тодорхой

Avatar

Иргэн 2019-07-05 106.254.162.123

Хөрөнгө гэдэг нь 4.5-10.0 сая төгрөгний хадгаламжид байгаа мөнгийг нь хэлээд байгаа юмуу, цалин өндөртэй хүмүүст энэ зэргийн хадгаламж байх л даа, энэ тэгээд үндэслэлгүй хөрөнгөжсөн нь юм байх даа!!!!!!

Avatar

Гадагш гарсан нь дээр 2019-07-05 78.69.246.210

Ц.Элбэгдорж, ШЕЗ-ийн дарга байсан.Лүндэндорж нарын балаг бол Монголд маш их балаг тарина. Та нар хараад байгаарай. Шүүх нь авилгад автсан улс-орон бараг сэхнэ гэж байхгүй. Тэр тусмаа монголчууд аймхай, иргэний ухамсар, зориг муутайг хэлэх үү. Боловсролтой, хэлтэй залуучууд гадагш гарсан нь дээр дээ. Хэл ч яахав, гөдөгш гарахад дор нь сурна. Гол нь юм хийж чадах, хэрэг болох боловсролтой байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-07-05 112.72.12.6

АВЛИГАЧИН ШҮҮГЧДИЙГ ХУУ ЦЭВЭРЭХ БОЛСОН

Avatar

Зочин 2019-07-05 202.21.107.107

Энэ ч жижиг гарууд л юм байна. Бүр их баяжсан хөлжсөн хүн байгаа даа.

Avatar

зочин 2019-07-05 202.9.43.227

Нохой дороо …. нэг их ,, хөрөгжсөн ,, сөөд байх юмгүй л амьтад байна шдээ … Тэрбум тэрбумаар нь шаацын байх гэж бодсон чинь …аль эсвэл жижиг гаруудтай нь ноцолдоод байгаа юм уу ? .

Avatar

taij 2019-07-05 103.229.122.12

hurunguu nuuj hudal meduuleg gargaa biz zugeer huniig yu gej sejigten bolgoh ve dee

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЗАЛГАМЖЛАХ ЁСОО ХАЛАХ ХЭРЭГТЭЙ 2019-07-05 66.181.178.111

1/Шүүгчийн цалин харьцангуй өндөр байх ёстойч бусад төрийн албан хаагчдаас хэтэрхий өндөр тогтоолоо гэж би шүүмжилж, гарын авлага номондоо хүртэл оруулж байлаа. Ёс зүйгүй хүнд их цалин өгөөд нэмэргүй нь батлагдлаа.2/Манай гадаад харилцааны салбар, шүүхийн системд албан тушаал залгамжлах ёс тогтоод удсан.Ахмадууд нь тэтгэвэрт гарсан ч хүүхдүүд нь, хамаатан садан нь, танил тал нь залгамжилж аваад ажиллаж байгаа царай нь энэ.Сонгон шалгаруулдаг аргаа сайжруулж, ЗАЛГАМЖЛАХ ЁСЫГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Иргэн 2019-07-05 66.181.160.17

Цалин нэмэхээр шударга хараат бус ажиллан гээд байсан хаан байна шүүхийн eрөнхий зөвлөлийн даргаа? Та хэлсэн үгээ хамгаалах хэрэгтэй? Таныг зурагтаар ингэж ярьж байхыг харсан шүү. Та ийм л хамт олныг бүрдүүлж удирдаж толгойлж байсан гэсэн үг үү?

Avatar

Зочин 2019-07-05 202.131.245.243

Шүүгч нарт Улсын төсвөөс цалин, урамшуулал, нэмэгдэл, хангамж, нөхөн олговор, хөнгөлөлт өгдгөө зогсоо. Тэр сахалт эзнээсээ л очиж авдаг юм байгаа биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж