"Хил хязгааргүй хөлбөмбөг" хүрээгээ тэлсээр…

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

"Хил хязгааргүй хөлбөмбөг" хүрээгээ тэлсээр…

Швейцарын “Хил Хязгааргүй Хөлбөмбөг” буюу “Football Without Border” баг Монгол улсад айлчлаад дөрөв хонохдоо Сүхбаатар, Төв аймгуудад хоёр нөхөрсөг тоглолт хийгээд амжлаа.

07-р сарын 02-нд Баруун-Урт хотод Сүхбаатар аймгийн багтай, 07-р сарын 04-нд Зуун Мод хотод "Төв буганууд" клубтэй нөхөрсөг тоглолт хийсэн "Хил хязгааргүй хөлбөмбөг" баг 07-р сарын 06-нд Монголын үе үеийн шигшээ багийн "Мөрөөдлийн баг"-тай хүч үзнэ.

Дэлхийн орон орноор явж хөлбөмбөгийн гайхам сайхныг бусадтай хуваалцдаг энэ багтай тоглох "Мөрөөдлийн баг"-ийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр удирдаж байгаа. Эл багт Болдын Буман-Учрал, Доноровын Лүмбэнгарав, Баясгалангийн Гарьдмагнай гэсэн үе үеийн шилдгүүд багтсаныг дуулгахад таатай байна.

07-р сарын 06-нд 19:00 цагт МХБХ-ны ногоон талбайд болох нөхөрсөг тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг хүсье.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж