Тоон технологиор хувцас бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Тоон технологиор хувцас бүтээжээ

Бид техник, технологийн эрэн үед амьдарч байна. Өдөр бүр шинэ загвар, өөрчлөлт, технологийн дэвшлийг харж, хэрэглэж бас бүтээсээр. Шилэн кабель, 3D, 4D, 5D гээд тоон технологийг бидний өдөр тутмын амьдралд нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ.

Тэгвэл та тоон технологийг бас хувцсанд ашиглаж болдог талаар бодож байсан уу? Голландын “The Fabricant” компанийн санаачилгаар нэртэй зохион бүтээгч Йоханн Ясковский, Dapper Labs нартай хамтран “сэтгэл хөөрөл” нэртэй анхны тоон технологийн хувцсыг бүтээжээ. Энэ хувцас Нью-Йоркийн “Ethereal Summit” дуудлага худалдаагаар 9500 ам.долларын  (25 сая 270 мянга) үнэ хүрчээ.

Энэхүү бүтээл нь 2D хэв шинжийг агуулсан 3D загвартай, зохиомол гялгар шүүлтүүртэй, бодит амьдрал хийсвэр ертөнц хоёрыг холбосон гэрэлтсэн хувцас юм байна. Үүнийг өмссөнөөр та бодит байдал, төсөөллийн ертөнц хоёрын алинд ч очиж болох гэнэ.

Тиймээс сонирхсон хүмүүсийн тоо ихсэхийн хэрээр зах зээлийн ханш өсөх хандлагатай байгаа талаар ажиглагчид мэдээлжээ. (Одоогийн үнэ нь 200 сая ам.доллар байна.)

Ц.АРИУНЗАЯА
Эх сурвалж: Billionews.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж