Өнөөдөр төвийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо дуу цахилгаантай орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 34-39 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.Улаанбаатар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 33-35 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Б.Цолмон