"Баялгийн хараалтай улсад Засгийн газрын хулгай ихэсдэг" | News.MN

"Баялгийн хараалтай улсад Засгийн газрын хулгай ихэсдэг"

ШИНЭ НОМ

"Баялгийн хараалтай улсад Засгийн газрын хулгай ихэсдэг"

NEWS агентлаг "ШИНЭ НОМ" булангийнхаа энэ удаагийн дугаарт “Ази тив дэх баялгийн хараалтай далайд гарцгүй орнуудын худалдааны логистик” номыг онцолж байна.


Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв Австралийн Воллонгонг хотын их сургууль болон МУИС-ийн Бизнесийн их сургуультай хамтран бүтээсэн “Ази тив дэх баялгийн хараалтай далайд гарцгүй орнуудын худалдааны логистик” номын нээлт өчигдөр /2019.07.05/ боллоо.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд нь газар зүйн байршлаасаа үүдэн далайд гарах өөрийн гарцгүй, далайд хүрэх боломж муутай тул тэдгээр орны худалдаа хөнгөвчлөл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, логистик, эрдэс баялгийн хараат байдал болон гадаадын тусламжид тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх нь чухал юм. Далайд гарцгүй байдлаас үүдэн тулгарч буй саад тотгор нь эдгээр орнуудын эдийн засгийн хөгжлийг хангахад бодлого боловсруулагчдад ихээхэн сорилт болдог. Түүнчлэн бүс нутгийн болон дэлхийн худалдааны зах зээл, эх үүсвэрийг төрөлжүүлэх, тээвэрлэлт болон дамжин өнгөрөх тээврийг илүү сайн зохион байгуулах, мөн туршлага, мэдлэгээ солилцоход тулгарч буй саад бэрхшээлийг анхаарч судалсан судалгаа дутмаг байна.

Иймээс энэхүү ном нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачдад гарын авлага болно гэдгийг онцолж байв. Ингээд номын нээлтийн үеэр тавигдсан гол хоёр итгэлийн хэсгээс тоймлон хүргэж байна.

Австралийн Воллонгонг хотын их сургуулийн доктор Канкесу Жаянтакумаран: Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяр манай сургуульд 2015 онд айлчилж, 2016 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Өмнө нь бид ядуурлын асуудлыг онцлон судалдаг байсан бол одоо бид худалдаа, логистикийн асуудлыг судлах болсон. Бидний хамтран туурвисан энэхүү ном бол баялгийн хараал болон худалдааны логистик гэсэн хоёр ойлголтыг нэгтгэсэн судалсан анхны бүтээл болж байна. Өмнө нь энэ хоёр ойлголтыг нэгтгэсэн судалгаа гарч байгаагүй.

Далайд гарцгүй байна гэдэг бол өөрөө хүндрэл. Хүнтэй зүйрлэх юм бол гараа хүлүүлсэн хүн л гэсэн үг.

Иймээс далайд гарцгүй орнуудад хөгжлийг төлөвлөхөд хэцүү байдаг.  Далайд гарцгүй орнуудын нийтлэг шинж нь байгалийн баялаг. Үүнээсээ хараат. Иймээс эдийн засгаа төрөлжүүлэх нь маш чухал. Эдийн засгаа солонгоруулах нь чухал гэж бүгд л ярьж, санал нийлдэг. Гэхдээ хэрхэн солонгоруулах вэ гэдгээ мэддэггүй, маргаантай байдаг. Миний санал болгож буй шийдэл бол баялгийн хараалтай улс орнууд хөгжлийн бодлогоо төлөвлөхдөө компани бүрт чиглэсэн бодлого явуулах нь чухал гэж харж байна. Учир нь, хөгжлийн бодлогыг төлөвлөхдөө макро эдийн засгийн талаас хардаг. Ингэхдээ компани бүрийг нэг түвшинд авч үздэг. Гэтэл бодит байдал дээр компани бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байгаа нь ажиглагдсан.

Непал бол иргэний дайнтай улс, гадаадын зээл, тусламж маш их орж ирдэг. Иймээс л хөгжихгүй байна. Тус улс тодорхой шинэчлэл  хийж байж хөгжинө. Бид далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтын ажиллагааныхаа хүрээнд төв азийн орны олон улсын худалдааны хэлэлцээнд ороход нь чадавхыг сайжруулах чиглэлд ажиллах болно

Австралийн Воллонгонг хотын их сургуулийн профессор Чарлес Харви

Миний хувьд хөгжсөн эдийн засаг болох Их Британи, Австрали зэрэг улсыг судалдаг. Өнөөдөр дэлхий дээр байгалийн баялагтай улс баялаггүй улсаас удаан хөгжиж байна. Үүний гол үндэс нь Баялагийн хараал, Голланд өвчин гэх ойлголт. Гэхдээ энэ хоёр ойлголт нь нэг зүйл биш. Тухайлбал, Венесуэл, Непал, Нигер, зэрэг улсыг дурдаж болох юм. Нигер улсыг зүгээр л “сөнөөчихсөн”.

Гэтэл Солонгос улс ямар ч баялаггүй хэр нь өнөөдөр өндөр хөгжиж байна. Тус улс нь хямралын өмнө том компаниудаа дэмждэг байсан бол хямралын дараагаараа жижиг,  дунд үйлдвэрлэлийг дэмжих болсон. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл Солонгосын эдийн засгийг цэцэглүүлж байна. Энэ нь Монгол Улсад маш их хамааралтай. Монгол Улс энэ их баялгаа зөв ашиглан, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих цаг нь болсон . Үнэндээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд байгалийн баялаг, нөөц огтхон ч хэрэггүй.

Баялгийн хараал нь валютын ханшид нөлөөлж, улмаар үйлдвэрлэлийн салбар уналтад ордог. Гэхдээ үйлдвэрлэлийн салбарыг үйлчилгээний салбар орлож байгаа тохиолдолд санаа зовох хэрэггүй. Баялагийн хараал, Голланд өвчинд нэрвэгдсэн улсад авлига цэцэглэдэг, валютын ханш хэлбэлздэг, Засгийн газрын хулгай ихэсч, боловсролгүй иргэд төр засгийг удирдаж эхэлдэг.

Харин энэ байдлаас хэрхэн гарах вэ гэвэл эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй. Эдийн засгаа солонгоруулснаар баялгийн хараалыг тэнцвэржүүлэх боломжтой. Үүнээс гадна, миний бие Баялгийн хараалаас ангижрахын тулд юу хийх ёстой талаар гурван шийдлийг санал болгож байна.

  • Нэгдүгээрт, юу ч хийхгүй байх. Ингэхдээ зах зээлийн зохицуулалтад бүх зүйлээ даатгаад орхих;
  • Хоёрдугаарт, аажим, аажмаар хөндлөнгөөс оролцох, хэсэгчлэн интервенц хийх замаар тодорхой салбарыг дэмжих;
  • Гуравдугаарт, макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх: зээлийн хүүг бууруулах, ажиллах хүчнээ боловсролтой болгох, чадавхжуулах, хадгаламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв.

Дэлхий дээрх 32 ДГХБО-оос Азид 12 нь байдаг. Эдгээр нь Афганистан, Армени, Азербайжан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Бутан, Лаос, Монгол, Балба зэрэг улсууд юм

Казахстан, Туркменистан, Узбекистан зэрэг Төв Азийн орнууд эрдэс баялгийн экспортоос хараат байдалд өртөж, баялгийн хараалтай тулгарч байна. Туркменистан нь дэлхийн хэмжээнд хамгийн том 15 байгалийн хийн үйлдвэрлэгчдийн тоонд ордог бол Азербайжан болон Казахстан нь газрын тос экспортолдог байна. Байгалийн нөөц баялаг ихтэй Монгол Улс нь (зэс, алт, нүүрс зэрэг) нөөц баялгийн өсөлтийн үед гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон. Лаос Улс нь цагаан тугалга,алт, эрдэнийн чулуу зэрэг байгалийн нөөц баялаг ихтэй хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг юм.

“Ази тив дэх баялгийн хараалтай далайд гарцгүй орнуудын худалдааны логистик” номыг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв Австралийн Воллонгонг хотын их сургууль болон МУИС-ийн Бизнесийн их сургуультай хамтран бүтээсэн юм. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв нь ашгийн бус байгууллага тул дээр номыг борлуулахгүй. Сонирхон иргэд  цахим худалдааны сайтуудаар дамжуулан номыг худалдан авах боломжтой гэдгийг гүйцэтгэх захирал нь хэлж байв

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-05 203.169.49.98

Автобусны жолооч, хшин урлагийн мастер, бөх, уяач зэрэг удирдагч нар хөвөрнө….

Avatar

Урнаа 2019-07-05 138.68.143.165

У.Хүрэлсүх нь бүдүүлэг, боловсролгүй, залуугаасаа нам дагаж дарга нарын б**с долоож явсан ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа буцааж өгөөрэй хөгшөөн!!! Монголын төр алиа салбадай хулгайчуудаар дутахгүй, одоо болно.

Avatar

Зочин 2019-07-05 103.10.23.8

chanar gej ene shuu!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж