Ц.Элбэгдорж Мьянмар, Дани, Щвейцарь улсад ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Мьянмар, Дани, Щвейцарь улсад ажиллажээ

Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн зургадугаар сард Мьянмарын эвлэрэл, Рахэйн мужийн асуудлаарх Олон улсын зорилтот арга хэмжээнд оролцон, тус улсад ажиллажээ. Мөн Мьянмарын удирдагч, Төрийн зөвлөх хатагтай Ан Сан Сү Читэй уулзсан байна.

Дараа нь Данийн нийслэл Копенгаген хотод Уур амьсгалын асуудлаарх салбар хуралд оролцжээ. Мөн өнгөрөгч өдрүүдэд Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүний хувиар Швейцарын Женев хот дахь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколын 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хуралд оролцож, EBI хүрээлэнгээс санаачилж хийсэн Цаазын ялын өнгөрсөн 30 жилийн нөхцөл байдлын талаарх Дэлхийн газрын зураг болон НҮБ-ын Нэмэлт II Протоколд улсуудын нэгдэн орсон байдлаар газрын зургийг танилцуулжээ.

Тэрбээр олон улсын хуралд оролцоод явж байна удахгүй наадмаар эх орондоо ирэх талаараа өөрийн фейсбүүк хуудсандаа оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
111
ЗөвЗөв
74
ТэнэглэлТэнэглэл
61
ГайхмаарГайхмаар
37
ХахаХаха
6
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж