А.Роббен зодог тайлж, Ф.Лампард эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

А.Роббен зодог тайлж, Ф.Лампард эргэн ирлээ

А.Роббен зодог тайлж, Ф.Лампард эргэн ирлээ

Нидерландын шигшээ баг болон Германы Бавари Мюнхен клубын тоглогч А.Роббен 35 насандаа пүүзээ хананд өлгөлөө. Өнгөрсөн улиралд бэртэл гэмтэл түүнийг нэлээд зовоосон бөгөөд клубынхээ төлөө лигийн 12 тоглолтонд оролцоод байсан юм. А.Роббен мэргэжлийн замналаа нутгийнхаа Гронинген клубээс эхлүүлж, ПСВ Эйндховен, Челси, Реал Мадрид болон Бавари Мюнхен клубуудэд тоглохдоо тухайн лиг бүрийнхээ цомыг өргөсөн бөгөөд Бавари Мюнхен клубын хамтаар 2013 оны аваргуудын лигт түрүүлсэн. Үүнээс гадна шигшээ багийнхаа хамт ДАШТ-д 2010 онд дэд байр, 2014 онд хүрэл медаль, 2004 оны ЕАШТ-д хүрэл медаль хүртсэн.

Английн Челси клубын бүх-цаг үеийн мэргэн бууч Ф.Лампард дасгалжуулагчийн дүрээр эргэн ирлээ. 41 настай Англи эрхэм Английн чампионшип дивизионы Дерби Коунти клубыг тун амжилттай удирдан дасгалжуулагчийн авъяастай гэдгээ харуулаад байсан. Тэгвэл түүний дараагийн зогсоол нь түүний тамирчны замналаа өнгөрүүлсэн Челси клуб болж байна. Челси клуб Ф.Лампардтай гурван жилийн гэрээ байгуулжээ. Гэхдээ түүний ажил тийм ч амар эхлэхгүй болов уу?

Английн Манчестер Юнайтед клубын хагас хамгаалагч А.Эррейраг Францын ПСЖ клуб өөрийн болголоо. 29 настай Испани хагас хамгаалагч А.Эррейра 2014 оны зун Испаний Атлетико Бильбао клубээс ирж байсан бөгөөд 5 улирал Манчестер Юнайтед клубын төлөө тоглохдоо Английн цомын АШТ, Лига цом, холбоодын цом болон Европа цомыг хүртсэн.

41 настай Итали хаалгач Ж.Буффон нэг жил ПСЖ клубт тоглоод Ювентус клубтээ эргэн ирлээ. Ж.Буффон 2001 онд Парма клубээс Ювентус клубтэй нэгдснээс хойш клубынхээ уналт босолтын бүхий л үед хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн бөгөөд өнгөрсөн улирал ПСЖ клуб руу явсан ч багтаа дахин эргэн ирлээ. Итали хаалгачийн хувьд ПСЖ клубтэй байгуулсан 1 жилийн гэрээ нь дууссан тул чөлөөт агент болон Ювентус клуб ирсэн.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж