Хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээлээ | News.MN

Хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээлээ

Хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээлээ

Хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээлээ

УИХ-ын хаврын чуулганыг хаалаа. УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын ээлжит чуулган долдугаар сарын 1-нд завсарлах ёстой. Гэвч хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн учир чуулганыг долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт гаргасан. Хуваарийн дагуу өчигдөр, өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байсан юм.

Ерөнхийлөгчийн зүгээс "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран хэлэлцэх бус, Үндэсний их баяр наадам өнгөрсний дараа нухацтай хэлэлцэх нь зүйтэй" гэсэн албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Уг хүсэлтийг МАН-ын бүлэг олонхоороо хүлээж авсан тул хаврын ээлжит чуулганыг өнөөдөр /2019.07.05/ 10.00 цагаас хаалаа.

УИХ-ын дарга хаврын ээлжит чуулганы хааж хэлсэн үгэндээ "Хаврын ээлжит чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 24 удаа 178 удаа хуралдаж, 118 асуудлыг хэлэлцжээ. Нийт 99 хууль, УИХ-ын 44 тогтоол баталсан байна. Өнгөрсөн намрын чуулгантай харьцуулахад батлан гаргасан хууль 50 гаруй хувиар нэмэгдсэн. Ирц бүрдэхгүй байх асуудал энэ чуулганы хугацаанд багаслаа. Гишүүд хурууны хээгээр саналаа өгдөг болсноор гишүүд хууль тогтоох ажилдаа хариуцлагатай ханддаг боллоо.

Гишүүд ирцээ бүрдүүлж, хуралдаан цагтаа эхэлдэг болсон. Гишүүд хэлэлцэж байгаа хуулиудын төслийн талаар иргэдтэй санал солилцдог болж, нийтийн сонсголыг хийдэг боллоо. Энэ бол бодит үр дүнтэй ажил юм. Нийгэмд шударга ёс тогтоох, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажиллалаа. Үнэ ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд үндсэн зорилтууд нь чиглэсэн хууль тогтоомжуудыг баталлаа" гэсэн юм.

Хаалтын дараа үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулганыг нээснээр, 16-нд чуулган хуралдана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-05 202.21.103.118

Шаана биз

Avatar

Зочин 2019-07-05 103.99.103.99

Бүгдийнх нь царай зүс өнгөгүй, нүд нь гал цоггүй ямар ч итгэл үнэмшил найдваргүй шүдгүй арслан шиг л харагдаж байна. Бодвол өмссөн зүүсэн нь үнэтэй л байх, дотор итгэл сэтгэл нь ямар ч үнэ цэнэгүй харагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж