Дотоодын цэргийн байгууллагын тайлангийн хурал,  сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо | News.MN

Дотоодын цэргийн байгууллагын тайлангийн хурал,  сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо

Дотоодын цэргийн байгууллагын тайлангийн хурал,  сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо

Дотоодын цэргийн байгууллагын тайлангийн хурал,  сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо

Дотоодын цэргийн штабаас Төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, цэргийн сахилгын дүрмийг хэрэгжүүлэх, сахилга, ёс зүйг бэхжүүлэх, 2019 оны сүүлийн хагас жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор анги, байгууллагуудын 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн цахим зөвлөгөөнийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулжээ.

Энэ удаагийн тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөнд төв, орон нутаг дахь дотоодын цэргийн анги, тусгай салбар, салаадын алба хаагчид онлайнаар оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцуулж, шийдвэрлүүлснээрээ онцлог болсон юм.

Тайлангийн хурлын үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат цаашид анхаарч ажиллах асуудлуудаар тодорхой үүрэг, чиглэл өгч, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулан, ажлын амжилт хүсч, уриалга гаргалаа.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж