Хүн өөрийгөө эм, тариагүй эмчилж болно

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Хүн өөрийгөө эм, тариагүй эмчилж болно

Монголчууд сүүлийн үед ардын уламжлалт арга, эрүүл зөв хооллолтын талаар их ярих болжээ. Ямар нэгэн химийн найрлагатай, хүчтэй эм тариа бус эрүүл зөв амьдралын хэв маягийг хоол хүнс, хэрэглээтэйгээ хослуулан эрүүл байж, өвчнөө анагааж болдог гэдгийг улам бүр мэдэрсээр байна.

Ингэхдээ зөв цагтаа, зөв бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн чухал гэдгийг “Монгол улсын эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан”, био химич М.Алтанцэцэг онцолж байна. Энэ шаардлагыг цогцоор нь шийдсэн брэнд бол гучаад жилийн түүхтэй Энэтхэг улсын “Sri Sri tatva” юм. Уг брэнд дэлхийн 53 оронд салбартай бөгөөд Монгол улс 54 дэх орон болж, хэрэглэгчдийн өмнө үүд хаалгаа нээлээ.

“Sri Sri tatva” брэнд дотроо анагаах ухааны сургууль, эмнэлэг, сувиллын газар, гоо сайхан болоод ардын уламжлалт эмийн шинжилгээний газартай. Хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, иогийн хувцас гэсэн чиглэлээр 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг, олон улсын чанарын “GMP” сертификаттай брэнд юм байна.

Хүн эрүүл байхын тулд хамгийн эхлээд амны хөндийн эрүүл мэндийг анхаарах ёстой. Тухайлбал шүдний оо “Sudanta” амны хөндийг цэвэрлэж, хамгаалахаас гадна залгиур хоолойг давхар эмчилдгээрээ онцлогтой. Уг оо парабенгүй, фторгүй учраас хүүхэд, настай хүмүүс хэрэглэх бүрэн боломжтой. Ийм химийн бодис агуулсан шүдний оо нь пааланг гэмтээдэг гэдгийг та бүхэн мэдэх биз ээ.

Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд мөн л химийн ямар нэгэн найрлагагүй учир хэрэглэгчдийн гоо сайхны эрүүл мэндийг маш сайн хангана. Бүсгүйчүүд бид арьс арчилгааны бүтээгдэхүүнийг коллаген, гиолеруны хүчил агуулсан байвал сайн гэсэн ойлголттой байдаг. Гэтэл энэ нь биологийн өндөр тунгаар гаргаж авсан учраас “натурал” бүтээгдэхүүнээс өөр. “Sri Sri tatva” брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хүн өөрөөсөө коллаген, гиолеруны хүчлийг ялгаруулахад дэмжиж, нийлэгжүүлж байдгаараа онцлогтой.

Учир нь уг брэндийн бүх бүтээгдэхүүнийг Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан ургамлуудыг ашиглан үйлдвэрлэдэг юм байна. “Бид өвдөж эхлээд л химийн найрлагатай янз бүрийн эм, тариа хэрэглэдэг. Энэ нь нэг өвчнийг анагаасан ч нөгөө өвчнийг сэдрээж байдаг. Уг нь хүн өөрийгөө эм, тариагүй эмчилж болно. Үүнд л бидний оруулж ирсэн “Sri Sri tatva” брэнд тусалж чадна” гэдгийг тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч хэлж байна.

Хэрэв та энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсэж байвал байвал төв оффис “DHL” байрны 6-р давхарт очоорой. Мөн “Номин” супермаркетын 11 салбар болон “Монос”-ын эмийн сангуудаар борлуулагдаж байна.

Ц.АРИУНЗАЯА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж