BBC: Уйгур хүүхдүүдийг хулгайлан хүчээр Хятад хэл зааж байна | News.MN

BBC: Уйгур хүүхдүүдийг хулгайлан хүчээр Хятад хэл зааж байна

BBC: Уйгур хүүхдүүдийг хулгайлан хүчээр Хятад хэл зааж байна

BBC: Уйгур хүүхдүүдийг хулгайлан хүчээр Хятад хэл зааж байна

Хятадын баруун хойд хязгаарын Шинжаанд амьдардаг Исламын шашинтан Уйгурчуудын асуудал бол хэзээд Хятадын “шүдний өвчин“ байсаар ирсэн. Уйгур үндэстнийг Хятадын соёлд уусгах бодлого улам хэрцгий болж байна. Энэхүү бодлогын дагуу тус улсад амьдарч буй мянга, мянга Уйгурчуудын “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих байранд аваачин хүчээр хятад хэл, соёлыг ухуулдаг.

Харин сүүлийн үеийн тандалт судалгаагаар ухаан ороогүй нялх балчир Уйгур хүүхдүүдийг хүчээр гэр бүлээс нь салгаж, итгэл үнэмшил, үндэс угсаа, эх хэлийг нь мартуулан, хятад хэл соёлоор хүмүүжүүлж байгаа нь нотлогдсон байна. Шинжаанд амьдардаг байхад хүүхдүүд нь гэнэт л алга болчихдог гэж амьдын хагацал үзсэн эцэг эхчүүд ярьж байв.

BBC агентлаг маш олон төрлийн баримт бичиг нотолгоо дээр тулгуурлан, хүүхдээ Хятадад алдсан гэх хэдэн арван гэр бүлтэй уулзалт, ярилцлага хийж, тус бүс нутгийн иргэдийн хүүхдүүдэд яг юу тохиолдоод байгаа талаар тодруулжээ.

Судалгаагаар ойролцоогоор 400 орчим уйгур хүүхэд эцэг эх нь хоёулаа юм уу аль нэг нь “албадан боловсрол олгох төв”-д хоригдож байх хооронд алга болсон байна. Шинжаан дахь Хятадын хатуу чанга хараа хяналтын дагуу тус бүсэд зорчиж буй гадаадын сэтгүүлчдийг 24 цагийн турш хянадаг болсон учир тэндээс мэдээлэл олж авах бараг боломжгүй болжээ. Харин Туркэд энэ талаар хангалттай мэдээлэл цуглуулж болно.

Истамбул хотын төвийн нэгэн танхимд хэдэн арван Уйгурчууд өөрдсийн Хятад дахь амдралынхаа талаар ярихаар, гэнэт л алга болсон хүүхдүүдийнхээ зургийг барьсаар иржээ.

Нэгэн аавын хэлснээр эхнэр нь хүүхдээ аваад өвөө эмээ дээр нь очих гээд явсан бөгөөд түүнээс хойш тэднийгээ ганц ч хараагүй байна. Харин гурван жилийн дараа санамсаргүй цахим сүлжээнд ой гарантайдаа алга болсон хүүгийнхээ хятадаар ярьж буй бичлэгийг олж харсан байна.

“Хүүхэд минь хаана ямар хүмүүс дээр байгааг би мэдэхгүй байна. Ямар ч холбоо барих боломж байхгүй” хэмээн нэгэн ээж гурван бяцхан охидынхоо зураг руу заан ярьж байна.

Гурван хүү, нэг охиныхоо зургийг барьсан уйгур ээж нулимсаа мэлмэрүүлэн “Бидний хүүхдүүдийг үрчлүүлдэг гэж би сонсож байсан” хэмээн ярив.

Энд цугларсан нийт 54 эцэг эх, эмээ өвөө нар 90 гаруй хүүхдээ Шинжаанд байхдаа алдсан байна. Тэд бүгд ажил хийх, суралцах, хамаатан саднуудтайгаа уулзах гэх шалтгаанаар төрөлтийг хязгаарладаг,  уйгурчуудыг хавчин боодог Хятадаас зугтан Туркэд ирсэн.  Тэдэнтэй адил мянга мянган уйгурчууд Туркэд бий.

Гэвч сүүлийн гурван жил шашны хэт үзэл гаргасан хэмээх шалтгаанаар хэдэн зуун мянган уйгурчууд болон бусад үндэстний цөөнхүүдийг “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих байранд хорих болсноор тэд нэг ёсондоо Хятадад түгжигдчихээд байгаа юм. Гэхдээ судалгаагаар бол шашны хэт үзэл гаргаад, салан тусгаарлах хөдөлгөөн явуулсан зүйлгүй. Ердөө л өөрсдийн төрөлх шашиндаа залбирч, мөргөл үйлдсэн, гивлүүр зүүсэн, Турк дэх ахан дүүстэйгээ холбоо тогтоохыг оролсон гэх шалтгаануудаар шалтаглаж тэднийг ийн албадан хорьж, хүчээр хятад соёл заан тархийг нь угаадаг байна.

ЭхДоктор Адриан Зенз бол Хятадын Шинжаан дахь уйгур үндэстнүүдийн талаар маш өргөн цар хүрээтэй тандалт судалгааг явуулж олон нийтэд дэлгэсэн Германы судлаач юм. Түүний судалгааны материалд Шинжаанд  урьд өмнө нь байгаагүй маш олон сургуулиуд баригдсан нь зураг дээр тэмдэглэгдсэн байв. Шинэ дотуур байрууд баригдаж, сургуулиуд тэлэхтэй зэрэгцэн уйгур хүүхдүүд алга болсоор байна. Шинжаан хүүхдүүдийн сургуульд хамрагдалтаараа сүүлийн хэдэн жилийн дотор Хятадын дунджаас дээгүүрт жагсах болсон байна. Энд сургууль цэцэрлэг, дотуур байруудыг олноор нь маш хурдан барьж байгуулж, уусгах бодлого маш хүчтэй явагдаж байна. Эдгээр сургуулиуд нь маш хатуу дэг журамтай, сургууль дотор хятадаас өөр хэлээр ярихыг хориглодог, 10 мянган вольтын цахилгаанд холбогдсон төмөр хашаатай, дотоод тохижилт, тав тух ярих юмгүй сайхан боловч яг л шоронд байгаа мэт хатуу хараа хяналттай байдаг гэнэ.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уйгарчуудыш судлах 2019-07-05 192.82.65.180

Уйгарууд бол манай үндэстэний нэг .Жишээ нь түүхэнд Батмөнх даян хааны аав Баянмөнх хааны их хатан, түшмэл бүгд л уйгарууд байсан. Тэд харин хэзээ мусалман шашинтан болсон юм болоо. Уг нь 18 зуун хүртэл нэг л харьяалалттай байсан Сүүлд манжууд биднийг салгахад салсан байх тээ. Түүхчид үүнийг илүү дэлгэрэнгүй хэлэх байхаа. Дотроо муудаж сайдаж байсан түүхтэй ч тэр нь дандаа л Манж, Хятад, Орос гурвын оролцоотойгоор л болсон байдаг. Тиймээс нэг үндэстэн тул тэдэнд чадлаараа л сайн хандах хэрэгтэ

Avatar

Зочин 2019-07-05 43.242.242.59

Уйгарууд монголчуудад хэзээнээсээ гай болж ирсэн түүхтэй. зүүнгарын хаант улсын эрхшээлд байхдаа Даваач хааныг тусламж гуйгаад очиход нь барьж аваад манж нарт тушааж байсан новшнууд. Сүүлд нь Шинжаанд амьдардаг өөлд, торгууд, хошууд нарыг олноороо түр барьж казахуудтай нийлж их дээрэлхдэг гэсэн. Хятадууд Уйгаруудаа яах нь Монголчуудад ямар ч хамаагүй. Харин Шинжөаанд амьдарч байгаа уугуул иргэд болох Монголчуудыг минь тайван амгалан байлгаж үндэсний хэл соёлоо хадгалахад нь хятадууд туслаарай

Avatar

Өмхий хужжаа 2019-07-05 213.143.46.150

ОЁДЛЫН ҮЙЛДВЭР НЭЭСЭН БАЙГАА ЮМ.ТЭР НЬ УЙГУР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БООЛЧЛОХООС ГАДНА ГОЛ НЬ ТАМЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ 👹👹👹 ЭРДЭНЭЧУЛУУН ГЭГЧ х*******н ШЭЭЖС ШХАБТ ЭЛСЭЖ ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ТЕРРЕРТЭЙ ТЭМЦЭХЭД НЬ ГАР БИЕ ОРОЛЦИЙ ГЭЖ УЛИН ДОНГОДООД БАЙДАГ НЬ ЭНЭ ЮМ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Өмхий хужжаа 2019-07-05 213.143.46.150

ӨМХИЙ ХЖУУАННУУД ИЙМ ШҮҮ ДЭЭ.МОНГОЛЧУУД ӨМХИЙ САРМИСНУУДТАЙ СУУДАГ УЧРААС ГАЙГ НЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА АА.

Avatar

Зочин 2019-07-05 103.212.118.217

осмаан баатар чинь гарч ирээд аврах байлгүй үгүй бол та нар өөрсдөө очиж авраач энд халхын хоолонд цадаад цор цор хийгээд байх юм

Avatar

Zochin 2019-07-05 24.46.102.95

Shijang bol Oirad/baruun Mongol iin undsen nutag ni shuudee
Khalkh Mongol,Manjtai niilj baruun MONGOL hoorondoo baildaj
Manjid (Hyatadad )nutgaa aldsan tuuhteig medej ab

Avatar

харамсалтай 2019-07-05 122.201.24.121

ЮУ гэж худлаа мэдээлэх билээ. ХЯТАДЧЛАХ бодлого бүх шатанд явагдаж байгаа. УДАХГҮЙ бүх бага үндэстэнгүүд нь уусна

Avatar

Барууны тархи угаалт 2019-07-05 64.119.21.82

Шааж байгаан. Мэдээллийн дайн гэж мэдэх үү монголчуудаа. CNN, BBC гэсэн мэдээллийн хэрэгслүүд манай хоёр хөршийн болж бүтэж байгаа болгоныг мэдээлэхгүй дандаа нэг жижиг сажиг асуудлыг нь дэвэргэж, дандаа болохгүй, буруу өнцгөөс нь, буруу тайлбарлаж байдаг юм. Тэр бүрийг битгий орчуулж мэдээлж бай. Үнэндээ бол маш том мэдээллийн дайн явж байна. Манай хоёр хөршийг бүх зүйлд буруутгаж байна. Өөрсдөө нээх цэвэрхэн, зөв хүмүүс ч юм шиг.

Avatar

1 2019-07-05 111.220.190.194

hytadiin e****z

Avatar

Зочин 2019-07-05 202.126.88.197

chi uuruu ochood uz l
de.

Avatar

Зочин 2019-07-05 103.212.118.217

Өвөрмонголчууд маань яана даа

Avatar

ШИН ЖИ ПИН МАЛАА 2019-07-05 202.21.109.121

нэг л дорвитой юм хийхгүй бол цаг болон олон хүний амь алддана цаашид ч гэсэн

Avatar

Зочин 2019-07-05 103.212.118.217

Өвөрмонголчууд маань л хөөрхий

Avatar

ШИ ЖИ ПИН ДУРАКАА МОРОЖЕНЬ ИДЭХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ БАЛАЙ ДУРАКАА 2019-07-05 202.21.109.121

ШИ ЖИ ПИН ДУРАКАА МОРОЖЕНЬ ИДЭХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ БАЛАЙ ДУРАКАА

Avatar

Монгол 2019-07-05 202.131.236.170

Урд зүгийн Хятадаас үеийн үед болгоомжилох хэрэгтэй.

Avatar

mgl 2019-07-05 202.9.43.188

uiliin uree edelne dee.

Avatar

Зочин 2019-07-05 202.21.109.100

НҮБ БОЛОН БҮХ ОРНУУД БОДИТТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ

Avatar

Зочин 2019-07-05 202.126.89.63

ok

Avatar

Зочин 2019-07-05 64.119.21.82

Худлаа шааж байгаан. Үнэхээр тийм хүний эрхийг дээдэлдэг юм бол яагаад Саудын арабыг муулахгүй байгаа юм бэ. Орчин үед хүртэл боолууд байна шүү дээ Саудын Арабт. Тэгтэл АНУ, Англи энэ тал дээр таг чиг. Яагаад гэвэл үү, нефтийг нь хямд худалдан авах гэж… Тэгснээ худалдааны дайн эхлүүлсэн гээд Хятадыг бүх зүйл дээр нүд үзүүрлэж бйана

Avatar

Зочин 2019-07-05 202.21.109.121

БООЛЧЛОЛ БАЙвал цагдаа нар ТАСЛАНА ЗОГСООХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2019-07-05 202.21.109.121

АНУ, АНГЛИ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР ХЭЛСЭН АНХААРУУЛСАН

Avatar

Alıurchin 2019-07-05 193.255.58.224

muu hujaa hytdiig bainga omoordog s** dee chi chmg bol bi mednee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж