BBC: Уйгур хүүхдүүдийг хулгайлан хүчээр Хятад хэл зааж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

BBC: Уйгур хүүхдүүдийг хулгайлан хүчээр Хятад хэл зааж байна

BBC: Уйгур хүүхдүүдийг хулгайлан хүчээр Хятад хэл зааж байна

Хятадын баруун хойд хязгаарын Шинжаанд амьдардаг Исламын шашинтан Уйгурчуудын асуудал бол хэзээд Хятадын “шүдний өвчин“ байсаар ирсэн. Уйгур үндэстнийг Хятадын соёлд уусгах бодлого улам хэрцгий болж байна. Энэхүү бодлогын дагуу тус улсад амьдарч буй мянга, мянга Уйгурчуудын “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих байранд аваачин хүчээр хятад хэл, соёлыг ухуулдаг.

Харин сүүлийн үеийн тандалт судалгаагаар ухаан ороогүй нялх балчир Уйгур хүүхдүүдийг хүчээр гэр бүлээс нь салгаж, итгэл үнэмшил, үндэс угсаа, эх хэлийг нь мартуулан, хятад хэл соёлоор хүмүүжүүлж байгаа нь нотлогдсон байна. Шинжаанд амьдардаг байхад хүүхдүүд нь гэнэт л алга болчихдог гэж амьдын хагацал үзсэн эцэг эхчүүд ярьж байв.

BBC агентлаг маш олон төрлийн баримт бичиг нотолгоо дээр тулгуурлан, хүүхдээ Хятадад алдсан гэх хэдэн арван гэр бүлтэй уулзалт, ярилцлага хийж, тус бүс нутгийн иргэдийн хүүхдүүдэд яг юу тохиолдоод байгаа талаар тодруулжээ.

Судалгаагаар ойролцоогоор 400 орчим уйгур хүүхэд эцэг эх нь хоёулаа юм уу аль нэг нь “албадан боловсрол олгох төв”-д хоригдож байх хооронд алга болсон байна. Шинжаан дахь Хятадын хатуу чанга хараа хяналтын дагуу тус бүсэд зорчиж буй гадаадын сэтгүүлчдийг 24 цагийн турш хянадаг болсон учир тэндээс мэдээлэл олж авах бараг боломжгүй болжээ. Харин Туркэд энэ талаар хангалттай мэдээлэл цуглуулж болно.

Истамбул хотын төвийн нэгэн танхимд хэдэн арван Уйгурчууд өөрдсийн Хятад дахь амдралынхаа талаар ярихаар, гэнэт л алга болсон хүүхдүүдийнхээ зургийг барьсаар иржээ.

Нэгэн аавын хэлснээр эхнэр нь хүүхдээ аваад өвөө эмээ дээр нь очих гээд явсан бөгөөд түүнээс хойш тэднийгээ ганц ч хараагүй байна. Харин гурван жилийн дараа санамсаргүй цахим сүлжээнд ой гарантайдаа алга болсон хүүгийнхээ хятадаар ярьж буй бичлэгийг олж харсан байна.

“Хүүхэд минь хаана ямар хүмүүс дээр байгааг би мэдэхгүй байна. Ямар ч холбоо барих боломж байхгүй” хэмээн нэгэн ээж гурван бяцхан охидынхоо зураг руу заан ярьж байна.

Гурван хүү, нэг охиныхоо зургийг барьсан уйгур ээж нулимсаа мэлмэрүүлэн “Бидний хүүхдүүдийг үрчлүүлдэг гэж би сонсож байсан” хэмээн ярив.

Энд цугларсан нийт 54 эцэг эх, эмээ өвөө нар 90 гаруй хүүхдээ Шинжаанд байхдаа алдсан байна. Тэд бүгд ажил хийх, суралцах, хамаатан саднуудтайгаа уулзах гэх шалтгаанаар төрөлтийг хязгаарладаг,  уйгурчуудыг хавчин боодог Хятадаас зугтан Туркэд ирсэн.  Тэдэнтэй адил мянга мянган уйгурчууд Туркэд бий.

Гэвч сүүлийн гурван жил шашны хэт үзэл гаргасан хэмээх шалтгаанаар хэдэн зуун мянган уйгурчууд болон бусад үндэстний цөөнхүүдийг “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих байранд хорих болсноор тэд нэг ёсондоо Хятадад түгжигдчихээд байгаа юм. Гэхдээ судалгаагаар бол шашны хэт үзэл гаргаад, салан тусгаарлах хөдөлгөөн явуулсан зүйлгүй. Ердөө л өөрсдийн төрөлх шашиндаа залбирч, мөргөл үйлдсэн, гивлүүр зүүсэн, Турк дэх ахан дүүстэйгээ холбоо тогтоохыг оролсон гэх шалтгаануудаар шалтаглаж тэднийг ийн албадан хорьж, хүчээр хятад соёл заан тархийг нь угаадаг байна.

ЭхДоктор Адриан Зенз бол Хятадын Шинжаан дахь уйгур үндэстнүүдийн талаар маш өргөн цар хүрээтэй тандалт судалгааг явуулж олон нийтэд дэлгэсэн Германы судлаач юм. Түүний судалгааны материалд Шинжаанд  урьд өмнө нь байгаагүй маш олон сургуулиуд баригдсан нь зураг дээр тэмдэглэгдсэн байв. Шинэ дотуур байрууд баригдаж, сургуулиуд тэлэхтэй зэрэгцэн уйгур хүүхдүүд алга болсоор байна. Шинжаан хүүхдүүдийн сургуульд хамрагдалтаараа сүүлийн хэдэн жилийн дотор Хятадын дунджаас дээгүүрт жагсах болсон байна. Энд сургууль цэцэрлэг, дотуур байруудыг олноор нь маш хурдан барьж байгуулж, уусгах бодлого маш хүчтэй явагдаж байна. Эдгээр сургуулиуд нь маш хатуу дэг журамтай, сургууль дотор хятадаас өөр хэлээр ярихыг хориглодог, 10 мянган вольтын цахилгаанд холбогдсон төмөр хашаатай, дотоод тохижилт, тав тух ярих юмгүй сайхан боловч яг л шоронд байгаа мэт хатуу хараа хяналттай байдаг гэнэ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж