Азовын болон Хар тэнгис хуванцраар бохирджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Азовын болон Хар тэнгис хуванцраар бохирджээ

Азовын болон Хар тэнгис хуванцраар бохирджээ

Оросын Азовын тэнгисийн эрэг хавийн бохирдлын 90 хувь, Хар тэнгисийн бохирдлын 70 хувийг нэг удаагийн хуванцар хог эзэлж байна хэмээн Орос дахь Greenpeace байгууллагын салбар РИА Новости-д мэдээллээ.

Орос дахь Greenpeace байгууллагын салбар энэ хоёр тэнгисээс цуглуулсан 13 мянга гаруй хог хаягдлыг шинжилсний эцэст ийм дүгнэлтэд хүрчээ.

“Хог хаягдлын дийлэнхийг нэг удаагийн хэрэглээний хуванцар эдлэлүүд эзэлж байна. Хар тэнгисийн хог хаягдлын дийлэнх нь пенопласт байгаа бол Азовын тэнгисийн хаягдлын дийлэнх нь ундааны сав байна” хэмээн Greenpeace байгууллагын тайланд дурджээ.

Тиймээс тус байгууллага ОХУ-ын Засгийн газарт хандан хуванцар эдлэлийн хэрэглээг шат дараатайгаар хязгаарлах, хянахыг уриалжээ.

Хоёр тэнгисийн хог хаягдлын судалгааг өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж