Өндөр мэргэжилтэй гадаадын иргэн ОХУ-ын иргэншлийг авахад хялбар боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Өндөр мэргэжилтэй гадаадын иргэн ОХУ-ын иргэншлийг авахад хялбар боллоо

Өндөр мэргэжилтэй гадаадын иргэн ОХУ-ын иргэншлийг авахад хялбар боллоо

Өндөр мэргэжилтэй гадаадын иргэн ОХУ-ын иргэншил авахад тавигдах шаардлагыг ОХУ хөнгөвчилж, хялбаршууллаа.

ОХУ-ын Засгийн газраас тогтоосон мэргэжлүүдээр Орост гурван жил ажилласан бол иргэншил хүсэх эрх үүсдэг байсан бол шинэчилсэн өөрчлөлтөөр нэг жил ажиллаад иргэншил хүсэх боломжтой болжээ. ОХУ-ын иргэншлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулснаар ийм эрх үүсч байгаа бөгөөд хуулийн өөрчлөлтийг ОХУ-ын хууль эрх зүйн нэгдсэн цахим порталд нийтэлсэн байна.

Гадаадын мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулах мэргэжлийн жагсаалтыг ОХУ 2016 онд шинэчлэн гаргасан бөгөөд жагсаалтад нийт 78 мэргэжил байдаг.

Хууль цахим порталд нийтлэгдсэнээс хойш 90 хоногийн дараагаас хэрэгжиж эхлэх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж