Мансууруулах үйлчилгээтэй ургамлын тариалалтад тавьсан хоригийг Орос цуцлав | News.MN

Мансууруулах үйлчилгээтэй ургамлын тариалалтад тавьсан хоригийг Орос цуцлав

Мансууруулах үйлчилгээтэй ургамлын тариалалтад тавьсан хоригийг Орос цуцлав

Мансууруулах үйлчилгээтэй ургамлын тариалалтад тавьсан хоригийг Орос цуцлав

Мансууруулах төрлийн ургамлыг тариалах, ургуулахыг хориглосон хоригийг цуцлах тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Ингэснээр мансууруулах үйлчилгээтэй ургамлыг эмийн үйлдвэрлэлд зориулан тариалах боломжтой болж байгаа юм.

ОХУ-ын Эмийн нэгдсэн бүртгэлээр мансууруулах үйлчилгээтэй ургамлын орцтой 13 төрлийн эм байгаа бөгөөд эдгээр эмийг улсын мэдлийн эмийн үйлдвэрийн газруудад үйлдвэрлэдэг. Ингэхдээ мансууруулах ургамлын түүхий эдээ импортлон авдаг аж. Энэ төрлийн түүхий эдийг эм үйлдвэрлэлийн 10 компани хянаж байдаг. Харин энэ 10 компанийн ес нь ОХУ-д барууны орнуудын зүгээс тавьсан хоригт хамрагдаад байгаа юм.

Тиймээс энэхүү хоригийг цуцлах шаардлага үүсчээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж