
Онцгой байдлын ерөнхий газрын Нөөцийн дарга асан Б.Батсайханд холбогдох хэргийг Авлигтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дуусаад Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Эл хэргийн шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болж Онцгой байдлын ерөнхий газрын Нөөцийн дарга асан Б.Батсайханд холбогдох хэргийг шүүн хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнийг алба тушаалаа урвуулан ашиглаж улсын хөрөнгө болох 74.9 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Н.Түвшин