“Vandebo” хамтлагийн нэрний учир

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

“Vandebo” хамтлагийн нэрний учир

“Vandebo” хамтлагийн нэрний учир

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ. Тус хамтлагийг  “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл гаргаж ирсэн гэлцдэг. Г.Энэрэл  “Vandebo” хамтлагийн залуус маш тууштай, аливаа зүйлийг хурдан сурдаг. Энэ нь тэдний бусдаас ялгарах онцлог, амжилттай яваагийн шалтгаан хэмээн ярьж байсан удаатай.  

“Vandebo” хамтлагийн “Мангар том зүрх” тавхан минутад бүтсэн, хоёр сая хандалттай гэсэн рекордтой. Өсвөр үеийнхийг “шууруулсан” энэ дуу 2019 оны хоёрдугаар сарын 14-ий өдөр буюу гэгээн хайрын баяраар хоёр сая хандалт авчээ. “18 Sav­age” гэсэн дуу нь гарснаас хойш "Vandebo" хамтлагийн нэр хүнд огцом өсч, олон шинэ дуу гаргасан гэж фенүүд нь ярьдаг.

Хамтлагийн гишүүн Ш.Энхжамц ШУТИС- ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн системийн аюулгүй байдлын ангид суралцдаг. Нөгөө гишүүн Б.Эрдэнэболд ШУТИС-ийн Механик,тээврийн сургуульд механикийн инженер мэргэжлээр суралцаж байна.

"Vandebo" гэсэн нэрийг хамтлагаараа ярьж байгаад өгчээ. Ш.Энхжамц өвөө Ванган, эмээ Дэжидийнхээ нэрний эхний үеүдийг авснаар “Ванде” гэсэн үг бүтжээ. Харин Б.Эрдэнэболд нэрийнхээ жинхэнэ нэрний товчлолоор “Эбо” гэсэн үе бүтээсэн байна. “Вандебо” гэсэн нэр ийм учиртай аж. Хамтлагийн гишүүн Ванде реппер NMN-ийн найз залуу гэдгийг олон нийт андахгүй сайн мэднэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж