Ан Жэ Му: Монголчууд намайг мартаагүйд баярлаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

Ан Жэ Му: Монголчууд намайг мартаагүйд баярлаж байна

Урт цагаан ороолт, хар бүрх малгайг өөрийн нэрээр өмчилж авсан киноны дүр бол Ким Ду Хан. Тулаант хэсгүүд, түүхэн цаг үе, зоригт зан, зорилготой тэмцлүүд зэргээрээ энэ кино нь бүх насны үзэгчдийн сонирхлыг татсан билээ. Ким Ду Хан цувралын залуу насны дүрд 17 настайгаасаа тоглож, дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн алдарт жүжигчин Ан Жэ Му тоглосон. Тэгвэл өдгөө 39 настай жүжигчин залуу “Бишрэлт Трейд” ХХК-ийн албан ёсоор оруулж ирдэг “Bacchus” брэндийн рекламд тоглохоор Монголд иржээ. Түүнээс өчигдөр /2019.07.04/ цөөн асуултад хариулт авсан юм.

-Монголд тавтай морил.  Энэ удаад ямар ажлаар ирэв?

-Би Монголд анх 2004 онд ирж байсан. Хамгийн сүүлд 2008 онд ирж байсан юм байна. 11 жилийн дараа Монголд ирэхэд үнэхээр сайхан байна. Намайг ирэх бүрт халуун дотно хүлээж авдаг монголын ард түмэнд үргэлж талархаж байна. Би энэ удаа Монголд кино зураг авалт болон “Бишрэлт Трейд” ХХК санал тавьсны дагуу бакус брэндийн рекламд тоглохоор ирсэн. Монголын ард түмэнд өөрийгөө эргэн сануулахын тулд зар сурталчилгааны саналыг уриалганхан хүлээж авсан. Монголын ард түмэн намайг  хайрладаг учраас Монголтой холбоотой саналыг би уриалгахан хүлээн авдаг.

-Рекламны зураг авалт эхэлсэн үү?

Эхэлсэн. Одоо гурав хоног зураг авалт үргэлжлэн явагдана. Маргааш /2019.07.05/ Говь руу явж зураг авалтад орно. Ерөнхийдөө рекламны зураг авалт гурван хэсгээс бүрдэж байгаа. Рекламны ард том баг ажиллахаас гадна Монголд өмнө нь  хийгдэж байгаагүй том тайз засалттайгаар рекламыг хийж байгаа. Рекламны зураг авалт зургаан сарын гэрээтэй ч  энэ удаагийн рекламыг дуусгаад шинээр өөр сурталчилгааны ажилд орохыг үгүйсгэхгүй.

-Монголын УСК-д тоглох гэж байгаа гэсэн. Энэ талаар дурдвал?

Монголын нэгэн зоригт баатрын тухай өгүүлэх УСК-ны туслах дүрд тоглохоор болсон. Би ганцаараа солонгос жүжигчин. Надаас бусад нь монгол жүжигчид. Монгол хүмүүстэй хамтарч ажиллахад таатай байна. УСК-ны зураг авалт ирэх наймдугаар сараас эхэлнэ. Монголын жүжигчидтэй хамтарч тоглох гэж байгаадаа маш их сандарч догдолж байна шүү.

“Бишрэлт Трейд”ХХК нь 2015 оноос хойш “Bacchus” брэндийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж, “Dong-A ST” компанитай хамтран ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2018 оны есдүгээр сард албан ёсны гэрээгээ үзэглэж байжээ. Тус компанийн зүгээс жинхэнэ бакусын шинж чанарыг агуулсан, үйлчилгээ хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн хэмээн онцолж байсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж