Ньюс хөтөч: Мал экспортлох асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.05-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Мал экспортлох асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Мал экспортлох асуудлаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Хан-Уул дүүрэг дэхь түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар талуудын уулзалт, хэлэлцүүлэг Нийслэлийн Засаг захиргааны 2-р байр, Хангарди ордоны 14 давхарт хурлын Б зааланд болно. Холбоо барих утас: 99108581
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “МОНГОЛ ДАРХНЫ УРЛАГ, ТҮҮХ, ОРЧИН ҮЕ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Шинжлэх Ухааны Академийн гурван давхрын хурлын танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 98119897

10.00

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгосын Засгийн газартай Үндэсний төв архивыг өв баримт хадгалах, сэлбэх, сэргээх, цахимд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах 19 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурна. Арга хэмжээ Сангийн яам, Хүндэтгэлийн танхимд болно.

11.00

  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн баярын хурал Төрийн ордонд болно. Холбоо барих утас: 80077114
  • Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын 9 давхрын хурлын танхимд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж буй 6 аяны эхний хагас жилийн ажлыг дүгнэх арга хэмжээ болно. Холбоо барих утас:96646863, 99767480
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран амьд мал экспортлох Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийнэ
  • Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудал нээлтээ хийнэ

11.30

  • Баян-Өлгий аймаг тойрсон зарим ноцтой асуудлаар "Улсаа аврах үндэсний хөдөлгөөн" ба "Тэргүүн уулын төлөө" ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
  • Хамгийн орчин үеийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж бүхий "Үндэсний оношилгоо эмчилгээний төв"-ийг ашиглалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг ҮОЭТ-ийн байранд болно.  Холбоо барих утас: 99179899, 86885060

14.00

  • С.Баярын "Жаран хоног" номын нээлт Сөүл ресторанд болно

16.30

  • Байгальд ээлтэй хандлага бидний эргэн тойрондоо үзүүлэх нөлөөллөөс эхэлдэг. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс зохион байгуулж буй "DIY:Ногоон амьдралын хэв маяг" арга хэмжээ Ла Ви эн Роз асарт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж