Д.Сосорбарам жиргээнд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Д.Сосорбарам жиргээнд нэгдэв

“Илүү сартай зун” уран сайхны киноны Галбадрахын дүрээр, “Дорнын цагаан саран” дуугаараа ард түмэндээ хүндлэгдсэн дуучин, жүжигчин Д.Сосорбарам сүүлийн жилүүдэд нийтлэлчдийн эгнээнд шилжсэн. Байнга олны анхааралд байдаг тэрбээр цахим хуудсын тоогоо нэгээр нэмлээ.

Баабар” нийтлэлчдийн клубын идэвхтэй гишүүний нэг болсон Гавьяат жүжигчин Д.Сосорбарам өнөөдөр жиргээнд нэгджээ. Сошиал хуудсанд мэдээлэл хурдтай түгэх болсон энэ цагт тэрбээр “жиргээ”-нд хүч нэмэхээр орж ирлээ. Түүний хувьд хэдийнэ 1000 гаруй дагагчтай болсон байна.

Бүтээсэн дүрээрээ тайз, дэлгэцэнд мөнхөрсөн, ард түмэндээ хүндлэгдсэн Д.Сосорбарам 1996 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2010 онд Монгол Улсын Төрийн соёрхолт хүртсэн. Тэрбээр “Хүмүүн заяаны өлгий”, “Зүүдний гуйлга” зэрэг томоохон дууг дуулж, дүрсжүүлээд байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж