Алла Пугачёвагийн зүүсэн бөгж таван байрны үнэтэй

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Алла Пугачёвагийн зүүсэн бөгж таван байрны үнэтэй

ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачёвагийн гартаа том алмаазан бөгж зүүсэн зургийг найз нь өөрийнхөө инстаграм хуудастаа байршуулсан байна. “Урьд нь тэр энэ бөгжийг ер зүүж байгаагүй, магадгүй 70 насныхаа ойгоор авсан байх” гэсэн таамгийг түүний шүтэн бишрэгчид дэвшүүлж байгаа юм.

Аллагийн зүүсэн бөгж Москвагийн үнэт эдлэлийн дэлгүүрт тэр бүр таараад байдаггүй, ховор чамин хийцтэйг чимэг зүүлт зохион бүтээгч Дина Джафарова баталж байна. Тэгэхээр энэ бөгж зөвхөн Аллад л зориулан хийсэн, захиалгын загвар байх магадлалтай. “Түүний зүүсэн бөгжний өнгө хамгийн үнэтэйгээс гадна орц нь 12 каратаас дээш байгаа нь лавтай” гэж үнэт эдлэлийн мэргэжилтнүүд үзэж байна.

Хамгийн багаар бодоход 450 мянган доллар буюу 28 сая рубль (монгол мөнгөөр 1 тэрбум 200 мянга), түүнээс ч өндөр, бүр таван байрны үнэ хүрэх аж. Учир нь яг адилхан “Cartier” бөгж 180 сая рубль (7 тэрбум 560 сая) байсан тухай Оросын хэвлэлүүд бичиж байна.

“Ийм гайхалтай бэлгийг түүнд зөвхөн Максим Галкин өгч чадна” хэмээн сэтгүүлчид бичжээ. Учир нь Максим Галкин эхнэрээ эрдэнэ мэт хайрладаг тухай Аллагийн охин Кристина Орбакайте ярьсан байдаг. Үүнийг Галкин амьдралаараа батлан харуулсан билээ.

Ц.АРИУНЗАЯА
Эх сурвалж: mk.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж