Монгол залуус Эрхүүгийн иргэдэд тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Монгол залуус Эрхүүгийн иргэдэд тусламж үзүүлнэ

Монгол залуус Эрхүүгийн иргэдэд тусламж үзүүлнэ

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас “Монголын залуус Эрхүү мужид идэвхтэй дэмжлэг үзүүлж, үерийн гамшгийн уршгийг арилгахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо” хэмээн мэдээлжээ.

Тус ЭСЯ-ны ажилтан “Гадаадын их, дээд сургуулиуд төгссөн монгол залуучуудын хамтарсан зөвлөлийн гишүүд үерийн улмаас хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлэх буяны ажиллагаа санаачлан зохион байгуулж байна. Улмаар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад оршин суугаа нутаг нэгтнүүдийн хэрэг эрхлэх болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан Холбооны улсын агентлагийн /Россотрудничество/ төлөөлөгчийн газарт хандлаа” гэж мэдээлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол залуусын санаачилгыг дэмжжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлсэн байна.

Монголчууд Эрхүү муж руу илгээх хандивын мөнгө, нэн түрүүнд шаардлагатай зүйлс, хүнсний бүтээгдэхүүнүүд, дулаан хувцас цуглуулж эхэлснийг Монголын эрх баригчид мэдэгдсэн талаар Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтан мэдээлжээ. Мөн Эрхүү мужийн үерт автсан дүүргүүдээс 100 хүүхдийг урих шийдвэрийг Ерөнхийлөгчийн түвшинд гаргасан байна. Эдгээр хүүхдийг долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монголын хамгийн шилдэг зуны зуслангуудад амрааж, тус улсын соёл болон түүхэн дурсгалт газруудтай танилцуулахаар болжээ.

ОХУ-ын Онцгой байдлын газрын мэдээллээр, зургадугаар сарын 25-наас хойш Эрхүү мужийн зургаан районы 98 суурин усанд автсан байна. Үерийн улмаас 20 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болсонд тооцогдож, 221 хүн эмнэлэгт хүргэгдсэний 41 нь хүүхэд байжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж