ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа, дуурийн дуучин Г.Ариунбаатар энэ зуныг завгүй өнгөрүүлж байна. Тус театрын амралт наймдугаар сарын 1-нд эхлэх учир түүний хувьд энэ жилийн наадмаар Монголдоо ирж амжихааргүй болжээ. Тэрбээр саяхан Санкт-Петербургийн худалдааны захаар үйлчлүүлж, Монголоос ирсэн хонины гэдсээ амтархан идсэн тухайгаа жиргэсэн байна.
Уран бүтээлийн олз ихтэй яваа дуучин маань саяхан П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны нээлтэд дуулсан билээ.
Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа сонгодог урлагийн төлөөлөл болсон “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Реголетто” зэрэг томоохон дуурьт дуулж байна.
Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан, “BBC Catdiff Singer of the World” зэрэг дуурийн дуулаачдын чадал чансааг тодорхойлдог том тэмцээний тэргүүн байрын эзэн уран бүтээлч билээ.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ