Долдугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол наадам" арга хэмжээ 13 дахь жилдээ болох юм. Энэхүү арга хэмжээ нь монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой билээ.
“Дээлтэй Монгол наадам”-ын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны жагсаал, урлагийн тоглолт, шилдэг оролцогчдын шалгаруулалт, монгол зан заншлыг харуулсан хотхон, үндэсний дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ