Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хятадын хөлбөмбөгийн дээд лигийн Далиан Ифан баг 59 настай, Испани мэргэжилтэн Р.Бенитезийг дасгалжуулагчаараа томиллоо. Испани мэргэжилтэн Р.Бенитез Английн "Премьер лиг"-ийн "Ньюкасл Юнайтед" клубыг удирдаж байгаад улирлын дараа ажлаа өгөөд байсан. Түүний дараагийн зогсоол Хятадын лиг болж байна.

Тэрбээр шинэ багт ирсэн тухайгаа “Бид шинэ сорилт эхлүүлж байна. Би "Далиан Ифан" багийн шинэ төслийг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ. Цагтаа Европын шилдэг клубуудэд ажиллаж, 2005 онд "Ливерпүүл" клубын хамтаар аваргуудын лигт түрүүлж байсан Рафа Ази тивд ирж байна. Түүний удирдах багт Европт тоглож байсан М.Хамшик, Я.Карраско нарын тоглогчид бий.

АНУ-ын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг Хойд Америкийн АШТ-ий шигшээд шалгараад байгаа бол “гэзэг”-тэй хөлбөмбөгчид нь ДАШТ-ий шигшээд шалгараад байна.

Испаний "Атлетико Мадрид" клуб Португалын "Бенфика" клубээс 19 настай довтлогч Ж.Феликсийг 113 сая паундаар эгнээндээ нэгтгээд байна. Залуу довтлогчтой долоон жилийн гэрээ байгуулжээ.

Английн "Манчестер Сити" клуб Испаний "Атлетико Мадрид" клубын 23 настай, хагас хамгаалагч Родриг багтаа элсүүлжээ. Испаний хагас хамгаалагч өнгөрсөн улирал "Вильярреал" клубээс "Атлетико Мадрид" клубт ирсэн бөгөөд улирлын 34 тоглолтод оролцож, 3 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн улирал солилцоо наймаа хийгээгүй байсан Английн "Тоттенхэм Хотспур" клуб энэ зуны анхны томоохон наймааг хийлээ. Тэрээр Францын Лион клубээс хагас хамгаалагч Т.Ндомбелег 55 сая паундаар өөрийн болгожээ.

Италийн "Ювентус" клуб Нидерландын "Аякс" клубын 19 настай хамгаалагч М.де Лигтэд 67.3 сая паундын санал хүргүүлээд байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж