Вьетнамд 2,8 сая гахайг устгалд оруулав

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Вьетнамд 2,8 сая гахайг устгалд оруулав

Вьетнамд 2,8 сая гахайг устгалд оруулав

Вьетнам улсад африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас 2,84 сая гахайг устгалд оруулсан байна. Энэ нь тус улсын нийт гахайн тоо толгойн 10,3 хувийг устгалд оруулсан гэсэн үг юм. Вьетнамын өмнөд хэсгийн Тра Винх мужид хамгийн сүүлд 54 гахай Африкийн гахайн мялзан өвчний халдвар авсан учир устгасан гэж мужийн эрх баригчид мэдэгдэв.

Хамгийн анх 2018 оны наймдугаар сард Лаос болон Хойд Солонгос улсад уг халдварт өвчин бүртгэгдсэн. Харин Вьетнам улсад энэ оны хоёрдугаар сард Хунг Йен мужийн Гионг Тром дүүрэгт Африкийн гахайн мялзан өвчин бүртгэгдэж, улмаар орон даяар тархсан байна.

Уг өвчний эсрэг вакциныг Вьетнамын Хөдөө аж ахуйн үндэсний их сургуулийн эрдэмтэд судлан хөгжүүлж байгаа ба хойд нутгийн гурван мужид вакцины туршилт хийж байгаа аж. Гахайн мах нь тус улсын махны хэрэгцээний дөрөвний нэгийг хангадаг байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж