Бөхтэй, морьтой, суртай “Legend” шоу айсуй

Хуучирсан мэдээ: 2019.07.04-нд нийтлэгдсэн

Бөхтэй, морьтой, суртай “Legend” шоу айсуй

Бөхтэй, морьтой, суртай “Legend” шоу айсуй

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар “Аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах гэсэн Төрийн бодлогын хүрээнд бид “Legend” буюу “Домог” хэмээх тоглолт бэлтгэсэн. Монголын түүхийг эрье гэвэл дэлхийн түүхийг эр гэсэн үг бий. Энэ утгаараа бид дэлхийд өөрсдийн ахуй соёлоороо ялгардаг. Бид маш их түүх, домогтой ард түмэн. Үүнийгээ биелүүлж, үзүүлбэр бүтээл болгож хүмүүст хүргэе хэмээн Б.Рэнчинийн “Бэр цэцэг” найрлаглалаас сэдэв авч бүтээлээ хийлээ. Монголчууд өөрсдөө хөдөлгөөнт ард түмэн учраас дотоод сэтгэлийн нүүдлээ сэрээх цаг болсон байна” хэмээн  хэллээ.

Түүний хэлсэнчлэн Монголд ирж буй жуулчдыг юу татах вэ? Наадмын нээлтийн тоглолт тэдэнд юм үлдээж чадах уу? Энэ мэтчилэн олон асуултад хариулт өгөхөөр “Домог” хэмээх тоглолтыг бэлтгэж эхэлжээ. Оролцож байгаа уран бүтээлчид хэдийнэ 120-д хүрсэн байна. Тэдний дунд “ардын” гэсэн тодотголтой олон уран бүтээлч байгаагаас уртын дууч, хөөмийч, уран нугараач гээд монголчуудын уламжлалт бүтээлийн эзэд багтжээ.

Үндэсний бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгож, зуны дэлгэр цагт Монголд саатсан жуулчдад тэд ийнхүү “том” бүтээл дэлгэх гэж байна. Найруулагч, хөгжмийн зохиолчдын ур шингэсэн “Legend” тоглолтын нээлт ирэх Ням гаригт “Corporate convention центр”-т болох бөгөөд долдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.

“Legend” шоу нь язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертаймент шоу хэлбэрийн тайзны бүтээл гэдгээрээ онцлог болжээ.

Шоуны Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын соёлын элч, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн продюсер, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байна.

Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын зэрэг уртын дуучин, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны 20 балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн 13 бүжигчин, “Enkhe boys” циркийн 19 нугараач ба акробатчид, тайз, гэрэл, графикийн 30 гаруй мэргэжилтэн гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцсон тоглолт үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Наадмын өдрүүдэд “Corporate convention центр”-т болох бөхтэй, морьтой, суртай, хуушууртай “Legend” шоунд саатаарай. Мэдээллийг http://legends.show/-с аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж